Үзэсгэлэнтэй байна гэдэг өнөө цагт баян байхын нэр болжээ. Хөөрхөн царай, гуалиг биеэрээ олны анхаарлыг татаж, хувцсыг амилуулна гэдэг ч хэн хүний хийж чадахаар ажил биш, маш онцгой ур чадвар ч гэж хэлж болно.

Тэд нэг загварын шоуны үеэр тайзан дээр алхаж, ганцхан зар сурталчилгаанд тоглоод л сая сая доллар олдог байна. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй загвар өмсөгчдийг 2014-2015 оны орлогын мэдээллээс нь үндэслэн танилцуулж байна.



Хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчид

 

 

 

19. Жордан Данн (Jourdan Dann) - 3.5 сая доллар
Тэр бол алдарт “Calvin Klein”, “Maybelline”, “Tommy Helfiger”, “Burberry” зэрэг брэндүүдийн нүүр царай болсон загвар өмсөгч, модель юм.



18. Кэйт Аптон (Kate Upton) - 3.5 сая доллар
Тэр бол загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй нэгэн билээ. Өнгөрсөн жил тэрээр “Game of War”-ийн постерт зургаа авахуулж, нэр хүндээ болон ашиг орлогоо нэмэгдүүлэн, шилдэг нь гэдгээ баталсан юм.



17. Хилари Рода (Hilary Rhoda) – 3.5 сая доллар

Тэрээр өмнө нь “Estee Lauder” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэндийн нүүр царай байсан бөгөөд түүний орыг загвар өмсөгч Кендал Женнер авснаар үндсэн орлого нь бага зэрэг буурсан гэх цуурхал байдаг. Гэхдээ тэр одоо “Via Spiga”, “Elie Tehari”, “Chopard” зэрэг брэндүүдийн гэрээт модель хэвээр байгаа юм.




16. Кендал Женнер (Kendall Jenner) – 4 сая доллар

Түүнийг одоо танихгүй хүн үгүй биз ээ. Тэрээр энэ жил “Calvin Klein”, “Fendi”, “Marc Jacobs”, “Karl Lagerfield”, “Estee Lauder” зэрэг дэлхийд нэртэй брэндүүдийн нүүр царай болжээ. Түүнчлэн “Victora’s Secret” –ийн модель болсноороо нэр хүндээ улам бүр өсгөсөн юм.




15. Дариа Вербови (Daria Werbowy) – 4.5 сая доллар

Украйн-Канад гаралтай загвар өмсөгч маань өнгөрсөн хугацаанд алдарт “Vogue” сэтгүүлийн нүүрэнд 50 удаа зургаа авахуулж байжээ. Түүнчлэн орлогынхоо ихэнх хувийг “Lancome”-ийн нүүр будалтын зар сурталчилгаанд тоглож олдог гэнэ.




14. Лиу Вэнь (Liu Wen) – 4.5 сая доллар

“Victora’s Secret”-тайзан дээр алхсан анхны Хятад загвар өмсөгч юм. Тэрээр “VS”-ээс гарсныхаа дараахан “H&M”, “La Perla”, “Massimo”, “Dutti” зэрэг брэндүүдийн нүүр царай болж, нэр хүндээ улам бүр өсгөсөөр байгаа юм.




13. Кэйт Мосс (Kate Moss) – 4.5 сая доллар
Өдгөө 41 настай загвар өмсөгч маань Английн алдарт брэнд “Burberry”-ийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллаад олон жилийг ардаа үдэж байгаа юм.



12. Каролин Мерфи (Carolyn Murphy) - 4.5 сая доллар

Америкийн загвар өмсөгч, жүжигчин Каролин Мерфи “Estee Lauder”, “UGG”, “Oscar De la Renta” зэрэг брэндүүдийн нүүр царай болсоор олон жилийг ардаа үджээ. Тэр Америкд ч төдийгүй, дэлхийн бусад улс орнуудад хамгийн эрэлттэй модель билээ.




11. Карли Клосс (Karlie Kloss) – 5 сая доллар

Түүнийг хүмүүс “Victora’s Secret” –ийн модель, дуучин Тайлор Свифтийн сайн найз гэдгээр нь илүүтэй таньдаг. Тэрээр “Victora’s Secret” –ээс гарсныхаа дараа “Kode with Karlie” нэртэй охидод зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулсан юм.




10. Кандис Сванипол (Candice Swanepoel) – 5 сая доллар

Халуухан сахиусан тэнгэр Кандисийг танихгүй хүн ховор биз ээ. Тэрээр өнгөрсөн жилээс “Max Factor”-ийн нүүр царай болон, “Versace”-ийн шинэ нэрийн үнэртний нүүр царай болсноороо хамгийн баян загвар өмсөгчдийн эгнээнд орох болсон юм.




9. Алесандро Амбросио (Alessandra Ambrossio) – 5 сая доллар
Тэр зөвхөн “Victoria’s Secret” ч биш, өөрийн усны хувцасны брэндтэй ажээ.



8. Лара Стоун (Lara Stone) – 5 сая доллар
Тэрээр 12 настайгаасаа хойш Парисд загвар өмсөгчөөр ажилласан бөгөөд “L’oreal”, “Calvin Kein” зэрэг брэндүүдийн нүүр царай юм.



7. Жоан Смаллс (Joan Smalss) – 5.5 сая доллар
Тэрээр “Calvin Kein”, “Marc Jacobs” зэрэг брэндүүдийн нүүр царай болсноороо өнгөрсөн жилийн орлогоо 2 сая доллараар ахиулж чаджээ.



6. Миранда Керр (Miranda Kerr) – 5.5 сая доллар
Жүжигчин Орландо Блүүмийн үзэсгэлэнт эхнэр, сахиусан тэнгэр тэрээр “Escada”, “Swarovski”, “Clear” зэрэг брэндүүдийн нүүр царай юм.



5. Наталъя Водионова – 7 сая доллар
Тэр “Calvin Kein”-ий үнэртний гэрээт модель бөгөөд үүгээрээ орлогынхоо ихэнх хувийг олдог ажээ.



4. Дутзен Кроес (Doutzen Kroes) – 7 сая доллар
Тэрээр “Victoria’s Secret”-ийн гэрээт загвар өмсөгч байсан бөгөөд “Tiffany&Co.,”, “Samsung”, “Calvin Klein”-ий модель юм.



3. Адриана Лима (Adriana Lima) – 9 сая доллар
Тэр бол “Victoria’s Secret”-ийн хамгийн удаан ажиллаж байгаа модель юм. Тэрээр “Marc Jacobs”, “Maybelline” зэрэг брэндүүдийн нүүр царай юм.



2. Кара Дилевин (Cara Delevingne) – 9 сая доллар

Өвөрмөц төрх, алиа хошин өхөөрдөм зангаараа дэлхий нийтийг байлдан дагуулж буй модель “DKNY”, “Burberry” зэрэг брэндүүдийн нүүр царай болсоор даруй хэдэн жилийг ардаа үдсэн билээ. Түүний Facebook хаягийн дагагчид гэхэд л 240,000, Инстаграмдаа 19 сая дагагчидтай байдаг нь түүнийг хэр хэмжээний загвар өмсөгч гэдгийг илтгэх мэт...




1. Жизель Бундхен (Gisele Bundchen) – 44 сая доллар
Түүний жилийн орлого бусад залуу загвар өмсөгчдийг аль хэдийн хол давжээ. Тэрээр өөрийн нэрийн гутлын брэндтэй болсон бөгөөд “Chanel”, “Carolina Herrera” зэрэг брэндүүдийн гэрээт загвар өмсөгч юм.

Эх сурвалж: www,caak.mn