Болгар улсад байдаг Гэгээн Александр Невскийн сүмийн хажууд өөрөө оёсон хувцас өмссөн, эртний хийцийн арьсан гуталтай 98 настай Добри өвөөтөй тааралдаж болно. Өдөр болгон өвөл зун, хүйтэн халуун, нартайд бороотойд тэр өглөө эрт босон, төрөлх Баилово тосгоноос нийслэл Софиа хүртэл 43 км замыг туулан ирдэг.

2010 онд Александр Невскийн сүмийн талаар баримтат кино хийх үед , болгарын ТВ-ийн нэг сэтгүүлч сүмийн архивыг ухаж байгаад гайхмаар нээлт хийжээ. Сүмд зориулсан хамгийн өгөөмөр хандив болох 52 000 ам. долларыг гуйлга гуйдаг өвөө Добри өгсөн байв. 98 настай өвөө түүнд өгж байгаа хүмүүсийн өглөгийн нэг ч зоосийг өөртөө зориулдаггүй байна. Тэр өөрийн тэтгэвэр болох 75 евро болон олны өгдөг талх жимс хүнсний зүйлсийг хэрэглэж амьдардаг.

Добри өвөө өндөр настай гэдгээ бодолгүй чадлаараа олон хүнд тусалдаг. Жишээ нь тог дулаанаа төлж чадахгүйгээс болж хаагдах гэж байсан хүүхдийн асрамжийн газрын бүх төлбөрийг хийжээ. Олсон мөнгөө орон байргүй ядарсан хүмүүст дэм болгож цуглуулан өгдөг байна. Түүний хийсэн бүх сайхан үйлсийг хэн ч мэдэхгүй яагад гэвэл өвөө нэг ч удаа энэ талаар ярьдаггүй. Гэхдээ хүмүүст өгдөг түүний хамгийн том бэлэг бол бусдад үлгэр жишээ болон үзүүлж байгаа өгөөмөр сайхан сэтгэл, хүнлэг ховор хайр юм.