11-18-8

Нэгдүгээр эгнээд машинаа тавибал 9200 төгрөгөөр торгохоор автомашин ачих, түр саатуулах журамд тусгасан байна. Энэ журам тун удахгүй дахин хэрэгжих ажээ.

Шинэ журмыг Хууль зүйн яамнаас өнгөрсөн сард баталжээ. Харин торгуулийн үнийг тогтоох, ачилтын 14 компанитай шинээр гэрээ хийж байгаа юм байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвд зөвхөн 11 дүгээр сарын 16-ны байдлаар нэгдүгээр эгнээний 1505 зөрчил бүртгэгджээ. Үүний дийлэнх нь түр зогсохыг хориглосон газар машинаа байрлуулсан байна. ЗЦГ-аас зургийн аппаратаар баримтжуулсан зөрчлөө Замын хөдөлгөөний удирдлагын төвд ирүүлснээр эдгээр зөрчил гаргасан хүмүүст гэрт нь торгуулийн хуудас очиж байгаа гэнэ.

Мөн хяналтын камераас гадна явуулын камертайгаар зөрчлүүдийг баримтжуулж байна. Ингэснээр хяналтын камергүй, зөрчил хамгийн ихээр гардаг хотын захын замд явуулын камер ажиллаж замын хөдөлгөөний зөрчлийг хянах боломж бүрджээ.