Шийдлийн Засгийн газар шийдэж чадахгүй бол цаг алдалгүй огцрохыг ЭКСКЛЮЗИВ компаний удирдлага шаардлаа. Тус компани өнгөрөгч есдүгээр сарын 19-нд бараагаа үнэгүй тараана гэж олон нийтэд дуулгасан. Тэгвэл өнөөдөр хэвлэлийн хурал хийн бараагаа үнэгүй тараах гэсэн үйлдэл бол татварын буруу бодлогыг эсэргүүцсэн тэмцлийн хурц хэлбэр байсан гэв.

Харин үүнээс хойш хоёр сар өнгөрөхөд хаалгасан данс нь нээгдээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөө авч чадаагүй байгаа аж. Өнгөрсөн 60 хоногт ард түмэнд 70 орчим сая төгрөгийн бараагаа тараасан гэж тус компанийн захирал Г.Майцэцэг мэдэгдэж "одоо хувцсаа шатаана" гэлээ.