Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 22. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 11. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, 2 хар мэнгэтэй, хар бар өдөр.

Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Тэсвэр тэвчээр шалгасан өдөр. Амьдралын эрч хүч дээд цэгтээ ирээд байна. Гэхдээ гарагуудын таагүй байрлалаас болж, харилцан ойлголцохгүй, шинэ санаачилгаа хэрэгжүүлж чадахгүй бололтой. Та сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй ойр дотны хүмүүстэйгээ муудалцаж магадгүй байна. Хувийн асуудлаа зөнд нь тавь, хэрэв та идэвхигүй хөдөлбөл энерги, эрч хүч тань сул дорой байх болно.


Үхэр (4/20-5/20)

Биеийн дасгал сургуулилт хийх, спортоорхичээллэх, цэвэр агаарт идэвхитэй амрахад тааламжтай. Mөн аялал экскурс зохион байгуулах, найз нар болон төрөл садантайгаа найр наадам, цайллага хийхэд тохиромжтой өдөр. Янаг амрагийн харилцаа хэвийн, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байна. Өгөөмөр сэтгэл, хайр энхрийлэлээр өршөөл уучлалаар энэ үдшийг өнгөрөөнө. Энэхүү байдал нь танд маш их таалагдах бөгөөд алсдаа та хоёрын ирээдүйн амьдралын бат бөх холбоо бүр илүүгээр гагнагдах болно.


Хамтатгах (5/21-6/21)

Хянуур байх өдөр. Өнөөдөр худалдан авалт хийхдээ анхааралтай байж, хууртагдах эсвэл мөнгөө ашиггүй зүйлд үрж болзошгүй байна. Мөн зах руу явах хэрэггүй, махан хоол ба согтууруулах ундаанаас хордлого авах юмуу эсвэл эрүүл мэнд муудаж магадгүй. Орой нь өдрийн муу хандлага багасч таны биеийн байдал сайжирна. Найз нөхдийн ба гэр бүлийн хүрээнд танд аятай тохитой сайхан байна.


Мэлхий (6/22-7/22)

Таатай өдөр. Бизнесийн салбарт зарим нэг дэвшил гарахыг од гарагс зааж байна. Хуучин зээлснээ буцаан авах, сугалаанд хожих болон үнэт зүйлс олох магадлал өндөр байна. Үдээс хойш хүсээгүй хүнтэйгээ уулзаж таатай бус мэдээг хүлээн авч мэднэ. Сэтгэлийн хөдөлгөөндөө бүү автаарай. Найз нөхөд, ойр дотны хүмүүсийн зөвлөгөөг сонсож дагаарай. Орой тийш идэвхтэй амралт зугаалга хийж үр хүүхэдтэй болоход сайн өдөр.


Арслан (7/23-8/22)

Хайр сэтгэлийн харилцаанд өөдрөг, мөрөөдөмтгий байдлаар ханд. Энэ ордныхны амьдралд дуртай, хатуужилтай учир гэр бүлийн харилцаа сайн байна. Тэвчээр, хөдөлмөр, эргэн тойрныхонтойгоо харьцахдаа биеэ барих чадвар нь өөрийгөө хүндлэх байдлыг хэвээр хадгална. Санхүүгийн амжилт хүлээж байна. Таатай урилга, үүнийг хүлээж авах хэрэгтэй. Таны амьдралыг баялаг болгож, харилцаанаас сэтгэл ханамж авахаас гадна шинэ найз нарыг бэлэглэнэ. Энэ өдөр эргэн тойрны бодит байдал тань руу чиглэх учир эерэг сэтгэлд төвлөрч, өөрт таатай хүмүүсээр хүрээлүүл.


Охин (8/23-9/22)

Идэвхитэй бүтээлч өдөр. Ажлын амжилт материаллаг зүйлээр дутаагүй, өөрийн зорилгодоо ингэж хүрсэн нь таны гэр бүлийн нөлөө их байсныг бүү мартаарай. Хий хоосон зүйл рүү бүү яваарай. Энэ нь зөрчилдөөн үүсгэж сэтгэл гутрал руу дагуулна гэдгийг бүү мартаарай. Ойр дотнынхондоо шударга хандаарай. Өөрийн алдаагаа хүлээж, буруу зөрүү үйлдэл гаргасан бол уучлалт гуйх нь зохилтой.


Жинлүүр (9/23-10/22)

Хүнд бөгөөд аюултай өдөр. Энэ нь таны эрүүл мэндтэй холбоотой байна. Гэмтэл, шалбарах эсвэл ужиг өвчин сэдрэх болно. Оюуны хэт ачаалал мөн биеийн хүчний ажлаас татгалз. Нөлөө бүхий хэн нэгэнтэй харьцахдаа тэднээс бүү хамааралтай бай, энэ нь таагүй зүйлд учруулах болно. Аливаад ухаантай, шийдэмгий бай. Хэрэв та шүүмжтэй хандвал долоо хоногийн эцсээр спортын талын асуудал мөн гэрээ хэлэлцээр нааштайгаар шийдвэрлэгдэнэ.


Хилэнц (10/23-11/21)

Өнөөдөр хувийн амьдрапд асуудал гарна. Эрх чөлөөтэй явах хүсэл тань хайртай хүн болон ойр дотныхны өмнө хүлээсэн үүргийг мартуулж ч магадгүй. Иймээс харилцан бие биеэ буруутгаж, хэрүүл маргаан дэгдээж болзошгүй. Хүч тамир нэлээд доройтож байгаа тул таны үйл хөдлөл өөрт чинь эргээд гай удах шинжтэй. Энэ өдөр том шийдвэр бүү гарга. Үдшийг тайван өнгөрөөхийг хичээ.


Нум (11/22-12/21)

Бүтээл туурвилыг хийж гүйцэлдүүлэхэд тохиромжтой өдөр. Ашигтай захиалгыг хийж дуусгахад онцгой их хүчин зүтгэл гаргах шаардлагатай. Долоо хоногийн төгсгөлд болох үйл явдлууд өөрөө өөрийнхөө талаар бодож байсан таны төсөөлөлд ихээр нөлөөлнө. Өдрийн хоёрдугаар хагасыг хайртай хүний хамтаар тайван, анир чимээгүй орчинд өнгөрүүлээрэй.


Матар (12/22-1/19)

Азгүйтэл, алдаа эндэгдлээс айхгүй байж болох өдөр. Дараа долоо хоногт амьдралын аливаа хурц асуудлуудыг тойрон гарч чадах боловч дэмий зүйл дээр эрсдэл гаргаж өөртеө төвөг удахгүй байхыг од гарагс сануулж байна. Таны хайртай хүн анхаарал халамжийг харамгуй өгөх бололтой. Хайр сэтгэл, амрагийн явдалд таатай өдөр болно.


Хумх (1/20-2/18)

Гэр бүлдээ анхаарлаа хандуул. Таны тэвчээр ба бодлого нь итгэл, сэтгэл санааны хувьд дулаан аятай байдлыг бүрэлдүүлнэ. Зөвхөн өөрийнхөө эрүүл мэнд бус, бусдынхаа эрүүл мэндэд сайтар анхаар. Хэт их идэх эсвэл архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Муу үр дагавар ихтэй байна. Найз нартайгаа харилцах, ямар нэгэн шалтгаанаар сайн болгож чадаагүй харилцаагаа сэргээх хэрэгтэй болох нь. Танд ашигтай бүрэн дүүрэн амрах тухай мартсаны хэрэггүй. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг зарчмыг аль болох хэрэглэхгүй байхыг хичээ.


Загас (2/19-3/20)

Таатай өдөр. Өнөөдөр та өөрийн авьяас чадвараа гарга. Энэ нь бусдын анхаарлыг татна. Хуучин найз нартайгаа, садан төрөлтэйгээ харилцах, гэнэтийн мэдээ авах нь ажил мэргэжлийн, санхүүгийн амжилтын эхлэл болно. Юуны түрүүнд та өнөөдөр хувийн зарим нэг асуудлаа шийдэж чадна. Ямарваа нэгэн санаачлага, ажлын хүрээнд идэвх гаргах нь амжилт авчрана. Урьдын төлөвлөгөөнүүд биелэж эхэлнэ.