Монгол бөхийн өргөөнд энэ сарын 22, 26, 29-ний өдрүүдэд бөхийн барилдаантай. Тодруулбал, өнөөдөр Ховд аймгийн арслан Лааганы Найдангийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Мөн ирэх долоо хоногийн пүрэв гаригт буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах улсаа тунхагласны ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно. Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан энэ сарын 29-ний өдөр болох аж.

Н.Чимэг