Олны танил улс төрийн зүтгэлтнүүдийг жиргээчид ихээр дагаж, тэдний бичсэн зүйлсийг анхааралтай гэгч нь унш­даг. Тэд улс орноо эмхлэн цэгцлэх ажил их байдаг учраас хаа­яа­хан нэг жиргэхгүй бол жир­гээчид үгүйлэн санагал­заж “Хаана байна” гэх зэр­гээр нэг­нээсээ асууж эрж хайдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл нэлээд идэвхтэй жиргэдэг байсан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг жир­гээчид ихэд санагалзах бол­сон гэнэ. Мөнгө угаасан хэрэгт холбогдуулан УМБГ-аас түүнийг шалгаж байгаа бөгөөд тэрбээр зургаадугаар сарын 10-нд “Интернэтээр бичих нь мөрдөн байцаалтад саад уч-руулсан гэж үзэж болзошгүй гэж өмгөөлөгч анхааруулсан учир би бичихгүй байгаа. Үнэн нь тогтоогдох биз” хэмээн бич­сэн. Үүнээс хойш твиттерт мэр сэр бичсэн нь харагдаж байсан ч өмнөх шигээ идэвхитэй байхаа больсон юм. Монголын ууган твиттерчдийн нэг хэмээн ярилцлага өгөхдөө хэлж байсан түүнийг жиргээчид нэлээд  санагалзах болсон гэнэ билээ.