“Миний ах атаман”, “Хар сувдны нууц”,”Том толгойтны романс”,”Аз жаргалын шок” гээд нэгэн үеийн хэсэг залуус үнэндээ орчин цагийн кино урлагийн тодхон төлөөлөл болон гялалзаж байна.Ёстой л нэг чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн шиг л хийсэн кино бүр нь амжилт дагуулсаар.Энэ хүчирхэг багийн шинэ үе болох уран бүтээлч залуус “Хүсэл” нэртэй бас нэгэн киногоо үзэгчдийн шүүлтүүрт тавихад бэлэн болжээ.

Энэхүү киноны ерөнхий найруулагчаар Г.Эрхэмбүрэн ажилласан.Гол дүрд залуу жүжигчин Г.Алтандуулга,Т.Нямдорж,Б.Болорчулуун,М.Наранмөнх,хөтлөгч Э.Уянга нар тогложээ.Түүнчлэн Ардын жүжигчин С.Сарантуяа,СТА жүжигчин Ц.Төмөрхуяг,Б.Тамир зэрэг чадварлаг уран бүтээлчид оролцон тоглосон байна. Гэгээн хайр,хүсэл мөрөөдөл,бас хөнгөхөн инээд.Яг л өнөөгийн нийгэмд тохирсон кино.

Тэр дундаа шинэ оны өмнөхөн хүслээ бодож зорьж очин үзэх киноны нэг санагдана.”Хүсэл “ УСК ирэх сарын 4-с бүх кино театруудаар гарч эхлэх юм байна.Хүслээ биелүүлье гэвэл Хүсэлийг үзэх хэрэгтэй болох нь дээ залуусаа.