Тус хөтөлбөрийн хамт олон нь Багийн Ахлагч Э.Цэцэгсайхан, Хөтөлбөрийн Зохицуулагч Ц.Батхолбоо, Г.Цэнд-Очир, Г.Бат-Ирээдүй, Санхүүгийн Зохицуулагч О.Ундрахбаяр, ХИТХ-н зохицуулагч Б.Мөнхжаргал, Системийн Ажилтан Ц.Отгонцэцэг, Хөгжлийн ажилтан Ж.Батбаатар, Э.Оюунгэрэл, Г.Ундрахбаяр, Г.Мөнхжаргал, жолооч Ц.Батдэлгэрэх гэсэн 12 ажилтны бүрэлдэхүүнтэй залуу хамт олон юм.

Тэдний амжилтуудаас дурьдвал 2010 оны ДЗМОУБ-н “Алтан Бар” шагнал, “Эв Нэгдлийн Олимп”-с гар бөмбөгийн тэмцээнд хошой алтан медаль, хошой мөнгөн медалиар шагнуулсан. Хэнтий нутагт сургууль цэцэрлэгийн өргөтгөл, Загвар Гудамж, Шинэ Байшин, Орон Байрны Засвар, Гэрээр Бэлэг Баръя, Нархан Парк, Бизнес Хөгжлийн Үйлчилгээ зэрэг томоохон төслүүдийн амжилттай хэрэгжүүлсэн байна.