Golden pictures production-ы бүтээл “Тоглож болохгүй нас” МУСКино нээлт өнөөдөр 15 цагт Тэнгис кино театрт болох гэж байна. Нээлтийн үеэр киноны гол дүрд тоглосон хүүхдүүдтэй уулзаж, хамтдаа зураг татуулах болон киноны дууг дуулсан “ Good boys” хамтлаг, Мишээлийн дуулсан уянгалаг дууг ч сонсох боломжтой. Мөн кинотой холбоотой олон сонирхолтой мэдээллийг олж авах боломжтой.

Саруул, Тамир, Дөлгөөн, Анударь, Мөөжиг, Хонгорзул нарын хайр дурлал, үерхэл, эцэг эхийн нөлөөлөл зэргийг энэ кинонд харуулсан байна. Киноны зохиолч, найруулагч Ө.Алтансэрээ: “Дэлгэцнээ амилах уг киног маань үзэхийг хүссэн олон хүүхдүүд байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Ахлах ангийн хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийг харуулсан уг кино үзэгчдэд таалагдана гэдэгт итгэж байна” гэв.

Бид киноны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжлагыг удахгүй хүргэх болно.