Хүн гэж сонин юм шүү. Өөрийн байгаа дүр төрхөө өөрчлөхийг хүсч, дүр төрхөө бодитоор төсөөлөн, хүүхэлдэй, эсвэл зэрлэг амьтадтай адил болохын тулд мэс заслын ширээнд хэвтэх болж. Тэгвэл энэхүү гаж зүйлийг сонирхогч Бразил залуу ердөө л нохой болохыг хүсчээ. Тэрбээр нүүрэндээ нохойны хоншоор суулгахаар шийдсэн залуугийн талаар цахим хуудсаар нэг шуугиан дэгдээд байгаа аж. Түүний сүлжээнд тавигдсан фото зургуудаас харахад, энэхүү ер бусын үйлдэл хэд хэдэн үе шаттай гэнэ. Тухайлбал, нохойны салгасан толгойг авч мэс засалч дээр очин, хоншоор, хөмсөг болон толгойн зарим хэсгүүдийг нүүрэндээ оёулахыг хүссэн байна.