Хотын А бүсэд буюу Төрийн ордны зүүн талд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар зарсан.

Тус объектыг худалдах дуудлага худалдааны доод үнэ долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж, 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим Забон гэх иргэн үнэ хаялцан, худалдаж авсан билээ.

Харин тэрбээр тодорхой шалтгааны улмаас тус барилгыг авах боломжгүй болсон тухайгаа мэдэгдэв. Уг мэдэгдэлдээ өөрийнх нь болоод гэр бүлийнх нь талаар худал мэдээлэл тарааж байгаад харамсч буйгаа дурдаад, Монголын ард түмний хүсэлтийг үндэслэж гэрээгээ цуцлахаар болжээ.