Надад зөвлөөч. Би нөхөртэйгээ хамт амьдраад 10 жил болж байна. Энгийн л нэг хос. Бусад хосуудын үздэг бэрхшээл саадыг туулсаар өнөөдрийг хүрлээ. Зээлээ төлөх гээд зүтгэж байгаа болохоор өмнөх шиг хааяа нэг тансагладаг, болздог байснаа больсон. Нөхөр ч ажлаа сольж арай өндөр цалинтай газар орсон. Ажилд ороод жил болчихсон. Тэгсэн нөхөр сүүлийн үед гангалах дуртай болж, огцом өөрчлөгдөх боллоо. Нүүрэндээ маск тавиад, үнэртэй усаа солиод, үнэтэй цамц, гутал аваад өөрчлөгдөөд байх юм. Өөртөө арчаатай байгааг нь харах сайхан байна л даа. Гэхдээ энэ яагаад ингэж өөрчлөгдөөд байна? Өөр хүн амьтантай болж байгаа юм биш байгаа?

Гэртээ юм авна гэсэн мөнгөөр хүүдээ хос цамц авчихсан ч байх шиг. Өөртөө эсвэл хүүдээ л мөнгө зарцуулаад байна. Ядаж гэртээ юм авчаад надад авлаа гэж хэлж болно доо. Байхгүй шүү. Мөнгөө өөрөө ингэж дураараа үрээд байхаар нь гайхаад байх юм. Юу ч болоогүй юм шиг байгаад байх уу? Асуух уу? Өөр хүнтэй болж уу гэж үзэх үү байх уу? Яавал дээр вэ?