ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт холбогдуулан саатуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байна.

Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-ний өдөр АТГ-аас сэжигтнээр татан хорьсон юм. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан билээ.

Тэгвэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Г.Шийлэгдамбын бие гэнэт муудаж, Улсын III төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжсэн байна.

Тэрбээр зүрхний цусан хангамжийн дутагдалд орсон учир яаралтай гурав дахь шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх нарийн мэргэжлийн эмч нарийн дүгнэлт гарчээ.

Эх сурвалж: www.mminfo.mn