Аргын тооллын: 2015 оны 12-р сарын 7, Даваа гараг
Билгийн тооллын: 26. 5 шар мэнгэтэй улаагчин могой өдөр
Наран ургах/шингэх: 08:40 / 17:10
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Малын үс ноос хяргахад: Шим хүч төгөлдөр
Суудал: Уул
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Их цасан буух улирал 20 цаг 05 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.