Алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ. Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн Ар тээлийн Алаг-Үнээт гэдэг газар иргэн Б /46 настай, эрэгтэй/ нь энэ сарын 6-ны өдөр малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 23:55 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчидтай орон нутгийн иргэд хүч хавсран хайж 7-ны өдрийн 04:30 цагт осголтын байдалтай байсан тул сумын хүн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.