2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 370 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 292 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 6 бүртгэгдэж 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-8, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 0 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 0, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тухайлбал: БГД-ийн нутаг Хувьсгалчдын гудамж “Телевиз” худалдааны төвийн баруун замд H.Sonаta маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 38 настай эрэгтэй Э нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан.