Гацууртын орд гэдэг нь хүн алахаас ч буцахгүйгээр улайрсан ядуу нинжа нарын өмч биш
2015/12/13
Гацууртын ордтой холбоотой асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хойшлуулчихаад байгаа билээ. Эдийн засгийн энэ их хямарлаас гарах энгийн бөгөөд хурдан биелэх боломжтой арга гэвэл хөрөнгө оруулагчдыг эх орондоо татах, уул уурхайг ашиглах гэдгийг толгойтой бүхэн мэддэг, ярьдаг. Харин зөв зохистой хэрэгжүүлэх сэтгэл,зүтгэл дутдаг болохыг ард түмэн харсаар байгаа.
Гацууртын ордын асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэлгүй, хойшлуулснаас болж гар аргаар алт олборлогчид Гацууртад ноён сууж, дураараа аашлан, эцэст нь дөрвөн халуун амь шороонд дарлаа. Алт авч, амьжиргаагаа залгуулах гэсэн, шуналтай бөгөөд ядуу иргэд алтны төлөө өрсөлдөгчийнхөө амь насанд хүрч байна.
Угаас монголчууд алтан дээр суусан гуйлгачид гэдгийг дээрх хэргүүд нотлох шиг боллоо. Улстөржилт хийгээд популизм, утгагүй шашинлаг байдал зэргээс хэдэн жил дамнуулан Гацууртын ордын асуудлыг ч шийдэж чадахгүй л байна.
Гацууртын орд нь “Бороогоулд"-ын ордоос 45 км орчим, “Ноён” уулын бэлд байдаг. Дээд шороон ордыг нь 1992 оноос хойш ашиглаад дуусчихсан. Олборлолт явуулахаар хүлээгдэж буй талбайн 70 хувь нь эвдрэлд орсон аж. Өмнө нь олборлолт хийж байхдаа газрыг нь эвдсэн, шороон орд олборлож байхдаа уулын горхийг нь доош оруулчихжээ.
Уг ордын баталгаатай алтны нөөц 50 тонн. Тодорхой нөхцөлд ашигтай байх нөөц нь 26 тонн. Хоёр хэсэг ордод нийт 76 тонн алтны нөөц байна гэсэн үг. Үүнийг 9-10 жилийн хугацаанд ашиглаж, жилд таван тонн орчим алт олборлох боломжтой.
Үүнийг мэргэжлийнхэн гурван их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцоолдог. Мөн татвар хураамжаар 50 тэрбум төгрөг төлнө гэдэг. Гэхдээ төр хэдий хэмжээний хувийг эзэмшихээс дээрх олон тэрбум төгрөгийн тоо өөрчлөгдөх юм байна.
Харамсалтай нь УИХ-ын гишүүд ирэх сонгуульд ялалт байгуулахын төлөө амин хувиа хичээж, хэдэн арван хүнд ч болов таалагдахын төлөө маск өмсөж дүр эсгээд, энэ мэт асуудлыг шийдэж өгөхгүй юм. Уг нь Гацууртын орд хэдэн ядуу нинжа нарын өмч биш, монголын бүх ард түмний өмч учир тэдэнд ашигтайгаар хийх хэрэгтэй байгаа. УИХ-ын гишүүд сонгуульд ялалт байгуулахаас өөрийг бодохгүй байгаа учир улсдаа хэрэгтэй алхамд шийдвэр гаргаж, эдийн засгаа сэргээх хүсэл тэдэнд алга. Гацууртын ордын асуудлыг ахин нэг бодож үзэн, эргэлтэд оруулахгүй бол ашиг харах байтугай нөхөн сэргээлт ч үгүй, баахан хоосон нүхтэй үлдэж мэдэхээр байгаа гэдгийг ухаарах зүхтэй хүн УИХ-д алга. Магадгүй тэд ард түмнийг ядуу байлгахгүй л бол Сонгуульд ялах боломжгүй учир ийнхүү элгээр нь мөлхүүлэхээс өөр аргагүй байгаа юм байлгүй. Хэрэв нинжа нарын хэл ам, эсэргүүцэл тэмцлээс айгаад байгаа бол Гацууртын орд гэдэг нь хүн алахаас ч буцахгүй, улайрсан ядуу нинжа нарын өмч биш гэдгийг дахин, дахин хэлмээр байна.
Н.Ганаа
Зочин · 2015/12/14
битгий хуц за төрийн авлигачид тэдний хамсаатнууд гадаадын хулгайчид авч байснаас ядуу нинжанууд аваг за эцсийн эцэст тэд энэ алтны жинхэн эзэд за Ганаа гэж чи хэн юм нэг новш л байна за
Зочин · 2015/12/14
Зочин · 2015/12/14
Монголын улс төрд шуналтай хэдэн муухай хүн орсон байгаагийн илэрэлдээ Өвөг дээдсийнхээ ясыг өндөлзүүлээд үр хүүхэддээ боддоггүй мөнгөнөөс нүдээ ухаад өгөхөд бэлэн болсон нинжа гэх хүмүүсийг зориуд оруулаад жүжиг дэглээд ард иргэдийн толгойг эргүүлээд одоо гадны найзуудтайгаа хувааж идэхээр шунаж бна
Зочин · 2015/12/14
ГАЦУУРТЫН ОРДЫГ НИНЖА НАР УХАХ ЯМАРЧ БОЛОЛЦОО БАЙХГҮЙГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭЖ БАЙГАА ЯАГААД ГЭВЭЛ -200-мийн ДООР ЦЭВДЭГТЭЙ ГАЗАР БАЙГАА ГАЦУУРТЫН ЧИНБАТ УХАХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ХҮРЭЛГҮЙ ЗАРСАН БАЙДАГ ҮҮНИЙГ ОРОН НУТГИЙН ИРГЭД ХЭЛДЭГ ӨӨР Л СОНИРХОЛ БАЙГААД БНА ХАРЖ Л БАЙЯ
Зочин · 2015/12/13
Canada өмч ш дээ
uul uurhain bayjuulagch · 2015/12/13
mgl chuudaa unsden ordiig ninja naraar olborluulval shuud uhel chuluunas altig salaghad shuud himiin bodis ashilana. bidniig shuud uhelruu yavuulj bna. Zaamar met shoroon ordod ninjag oruulj bolno yagaad gevel alt ni shuud yalgarchihsan bga . Eh oron ch l um bol ur huuhdee bodood undsen ord buyy engiineer shoroon ordod ninja oruulj bolohgui shuu
Зочин · 2015/12/13
deeguure huvaaj avilgald uguud ideel duusna yduu humuus n uhaj l baig ted shunaltaida bish amidarhiin tuluu yvj bgaa
i
Uul uurhaichin · 2015/12/13
Teneguudee ninija nar altaa chuluunaasaa yaj gargaj avdag gej bodoj bna mongon usaar shuudee naad bornuuriin saihan tomos taridag usand chini mongon usaa shuud hiideg um shuu Dee
moogii · 2015/12/13
Ih hurlinhan huwaj ideed duusah ymig yduu ard tvmen uhaj eresdel bagtai uhwal deershtee
шаабар · 2015/12/13
Хүннүгийн шеийн олдворуудаар нь үзэсгэлэн гаргавал бараг алт ухаснаас дээр байж мэдэх л юм. Улсын хувьд хэдэн тэрбум төгрөг оруулахын төлөө түүхийн үнэт олдвороо ухах нь буруу юм шигээ. Ганц зуун тэрбум төгрөг нэг жил хүрэхгүй хугацаанд цалин тэтгэвэр магадгүй ихэнх нь авилгад яваад дуусна шүү. Сайн л бодох хэрэгтэй .
Зочин · 2015/12/13
Яасан бага татвар вэ.иймхэн татвар авснаас нинжа нар нь ухсан нь дээр