Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд уул уурхайн “Кожеговь” компанийн дөрвөн өрмийг зогсоосон байна. Нутгийн уугуул иргэд өөрсдийн нутаг дэвсгэрт нь хийж байгаа уран хайгуулыг зогсоохын төлөө нэг жил орчим хугацаанд тэмцсэн бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ илэрхийлэв. 

Учир нь сумын иргэд өнгөрсөн сарын 31-нд “Кожеговь ” компанийн удирдлагууд, Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд болон Засгийн газрыг төлөөлж Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын удирдлагуудтай хамтран уулзалт зохион байгуулжээ. 

Харин иргэд тэднийг ураны хайгуул, олборлолт явуулж буй компанийн талд зогсож, тэдний эрх ашгийг хамгаалсан гэж үзсэн байна. Тиймээс цаашид тус сумын ард иргэд уран хайгуулын өрмийг ажиллуулахгүй байх бүх аргыг хэрэглэн тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.