Шинэ загварын приус 100 километрт 2,5 литр бензин иднэ
2015/12/18
Тоёота” компани өмнөх загвараас зургаан жил хагасын дараа бүрэн шинэчилсэн приус загварын автомашины уйлдвэрлэл, борлуулалт эхэлснийгтэмдэглэх ёслолын арга хэмжээ энэ сарын 14-ний өдөр боллоо. Шинэ приус олон төрлийн автомашины загварын дотоод эд ангийг нэг төрлийн засрарт рруулж зардал бууруулах, машины хурд хүчийг нэмэх технологи буюу ТNGА Тоуоtа New Global Architecture үйлдвэрлэлийн шинэ архитектураас төрсөн анхны бүтээгдэхүүн болсон байна.
Шинэ загварын машин гүн улаан, сувдан цагаан өнгөтэй байх бөгөөд 17 инчийн хар саарал өнгийн обудтай байх аж. Салонд нь хар, саарал өнгө зонхилжээ. Босоо гурвалжин их гэрэл, босоо хэлбэрийн манангийн гэрэл долгиотсон рельеф нь устөрөгчийн хөдөлгүүртэй Мirai-тай бага зэрэг төстэй харагдах гэнэ. Хянах самбарын уламжлалт тоноглолууд нь шингэн кристалл дэлгэц дээр шилжиж урд төв хэсэгтээ байрласан байна. Мөн том дэлгэц бүхий олон төрлийн медиа систем хянах самбарын доор байрлах юм.
Зочин · 2016/01/16
.
Зочин · 2016/01/16
яамар гоё
үнэ нь хэд байх ... · 2016/01/06
үнэ нь хэд байх бол
Зочин · 2015/12/19
нэгий г авчих юмсан
Зочин · 2015/12/19
Nice2
Зочин · 2015/12/18