Арьс ширний урамшууллыг өнөөдрөөс олгож эхэлнэ
2015/12/21
Малчдад олгох арьс ширний урамшууллын санхүүжилтийг өнөөдрөөс олгож эхлэх юм. Нийт 2.4 сая арьс, ширэнд урамшуулал олгох юм. Тодруулбал, Үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бодын 159.654 ширхэг ширэнд 2 тэрбум 394 сая гаруй төгрөг, богийн 1 сая 854 мянган ширхэг арьсанд 5 тэрбум 564 сая төгрөг олгогдох аж.
Энэ жил нийт 21 аймаг, нийслэлийн 54535 хоршооны гишүүнд 7.9 тэрбум төгрөгийг Монгол банкин дахь “Малчин” дансанд байршуулсан байна.
Т.Буянаа
Зочин · 2015/12/21
tusuv khundreltei baikhadene makchid bur davrakh yumaa yakahaaraa risaa borluulsan ene ter gej uramshuulal avakh estoi yum betatvartulugchdiin mungiig demii urj dundaas ni idekh bas neg arga uur yu ch bish bolimoor yumoo