Энэ сарын 7-нд ширэнгэн ойд олон жил амьдарсан эрийг хүүгийнх нь хамт төвийн бүсийн Куанг мужид авчирчээ. Одоо 81 настай Хо Ван Тан гэх эр вьетнамын дайны үеэр цэргүүдээс зугтан хүүгийн хамт ойд бүгжээ. Тэрээр хүүгийн хамт 40 гаруй жил ойд бүгсэн бөгөөд харин хүү нь 41 нас хүрчээ. 

Нутгийн оршин суугчид соёл иргэншилгүй газраас ирсэн мэт зэрлэг гэмээр эрчүүдийг хэрэг явдал болохоос хэдэн хоногийн өмнө харснаар орон нутгийн захиргаанд мэдээлжээ. Үүний дараа ойд эрэл хайгуул хийснээр аав хүүгийн амьдарч байсан оромжийг олжээ. Түүнчлэн Хо Вангийн хамаатан түүнийг таньсан бөгөөд 1971 онд Вьетнамын дайны үеийн бөмбөгдөлтийн дараагаас олж хараагүй гэдгээ ярьжээ. Бөмбөгдөлтийн үеэр Хо Вангийн эхнэр болон түүний 2 хүү амь насаа алдсан бөгөөд нэг ойтой хүүтэйгээ үлдсэн тэрээр амьд үлдэхийн тулд арга буюу ой руу зугтаан эндээ орогножээ. 




Өнгөрсөн 40 жилийн хугацаанд аав, хүү 2 ойгоос ногоо түүн ан амьтан агнан амь зогоож иржээ. Өнгөрсөн 40 жилд тэд хэнтэй ч холбоо тогтоогоогүй аж. Гэрийн ойр зурын хэрэгцээт зүйлсээ хулс модоор хийсэн байжээ. 


Аврагч нарын хэлснээр 81 настай Хо Ван хүмүүстэй ярьж байсан ч хүү нь тийм ч сайн ярьж чадахгүй цөөн хэдэн үг л хэлж байжээ. Нас дээр гарсан Ван өөрөө босч, хөдөлж чадахаа больсон учир түүнийг дамнуурга дээр хэвтүүлэн орон нутгийн эмнэлэгт хүргэжээ. Одоо тэдний хувь заяаг орон нутгийн удирдлагууд шийдэх юм.