Н.Энхбаярын зам мухарджээ
2015/12/24
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын өөрөө биечлэн улс төрд орохын төлөө тэмцэл хэдийн дуусч, зам нь мухардсан тухай улс төрчид дүгнэж айна.
Энэ оны зун Өршөөл Үзүүлэх тухай хуулийг баталж, МАН-ыг Засгийн газраас гаргах зэргээр АН дахь өөрийн холбоотнуудтайгаа хамтран хийсэн түүний олон оролдлого амжилтгүй болж, эцэст нь Шадар сайдаар ажиллахаар Ерөнхий сайдад үзүүлсэн "шахалт" мөн л талаар өнгөрч, өдгөө тэрээр ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй иргэн хэвээр үлдлээ.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад, Шадар сайд, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Эрүүл Мэнд, спортын Сайдад нэр дэвшүүлсэн шийдвэрээ цуцалж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Б.Амарсайхан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Лхагвасүрэн нарыг Эрүүл Мэнд, спортын Сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.
Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа 2017 оны наймдугаар сарын 3-нд буюу УИХ-ын , Орон нутгийн, Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль тус тус дууссаны дараа ирнэ. Өөрөөр хэлбэл аль хэдийн бүх асуудал, албан тушаалын хувиарлалт дууссаны дараа гэсэн үг.
Мөн зарим иргэдийн дүгнэж буй шиг Засгийн газраас гарлаа гэж айлгах боломж ч Н.Энхбаяр ба МАХН-д үгүй болсон бөгөөд энэ тохиолдолд тус намын удирдлагуудад шинээр эрүүгийн хэрэг үүсгэх ч эрсдэл бий аж. Төрийн удирдлагад дахин гарах гэсэн Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зам мухардсан нь нэгэнт тодорхой болжээ.
П.Мандах
sonin.mn
Зочин · 2015/12/26
энхбаярыг л чадахаас өөр ажилгүй элбэгдорж
Зочин · 2015/12/25
Гол нь Элбэгээ яагаад Энхбаяраас айгаад бга нь сонин бга биз дээ.Элбэгийг ажилгүй тэнэж явж байгаад ирэхэд улс төр ямар ч хөдөлгөөнд орж бгаагүй бол Энхбаярын нэр гарахад л улс төр тэр аяараа хөдөлгөөнд ордог. Энхбаяргүй бол ҮШНамынхан бүү хэл Уянга ч ИХ-д орж чадахгүй байсан гэдэг нь гарцаагүй үнэн.Элбэг яаж ч цамнаж бсан Энхбаярын бор оймсны энд хүрэхгүй.4-н ерөнхийлөгчийг харьцуулалт хийхэд Энхбаяр л гоцорч бга биз дээ.Үүнийг л лидер гэдэг юм.Идэж уусныг нь гарцаагүй баримтаар нотлох юм бол харин өөр хэрэг.Одоо ялтайд тооцогдоод бга хэрэг нь инээдэмтэй бга биз дэ.Харин Элбэгээс Жастин нарын 35 тэрбум төг-г гаргуулвал зохистой.Элбэг,Бат-Үүлтэнгүүд гаднынханд их хандрах юм даа.
Зочин · 2015/12/25
ЭЛБЭГДОРЖ ЯМАР ХҮН ЭНХБАЯР ЯМАР ХҮНИЙГ МОНГОД ХҮН БҮР МЭДЭХ БАЙХ .ЭЛБЭГ ХҮН ЧИ ЭНЭ ҮЕД ИХ БХӨАЙНА
d.bayraa · 2015/12/24
uls turd op boloh yed ni eh opon ediin zasgiin dopoidold opj mongol uls hangaj ehleb abrah zorigtoi zaiuu huniig surga zam neelttei bid tuslana demjine
зочин · 2015/12/24
үхэж далд ор новшоо
Зочин · 2015/12/24
Ih idsen shuu
bju · 2015/12/24
odo tsolmontoigo tsaiga ugaad amarsuda
zochin · 2015/12/24
Zochin