Найруулагч Д.Галбаярын шинэ уран бүтээл "Шуугиан Таригч" киноны трайлер гарчээ. Энэхүү трайлерээс харахад найруулагч Д.Галбаярын урьдын кинонуудаас зураг авалт болон объект нэлээд дэвшил гарсан санагдав. Гэхдээ киногоо хэтэрхий тайлагнаад тавьчихжээ. Гаднын кинонуудын trailer ер нь ойлгомжтой байдаг л даа. Юу болох нь ойлгомжтой байж хүмүүсийн үзэх сонирхолыг татдаг болов уу? Сүүлийн үеийн Монголын кинонуудын Trailer сонирхолтой дүрсүүдээ эвлүүлж тавиад ямар ойлгомжгүй орилсон дүрснүүд хөврөөд байдаг. Харин Д.Галбаяр эсрэгээрээ хэтрүүлж орхижээ. Киног чинь хүн үзэх болов уу даа..

Ингээд хэт тайлагнасан "Шуугиан Таригч" киноны трайлерыг хүргэе.