Улс төрчид иргэдэд хайр зарласан жил өнгөрч байна. УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах тоо нь олширч, зурагтаар ярих нь ихсэж ер нь л сонгууль ойртож буйг илтгэх олон үйл явдал өрнөсөөр.

Бүр зарим нь гарын бэлэгээ ард иргэдэд тараагаад тун завгүй. Тойргийнхондоо хайр, зарлан янз бүрийн бэлэгээр "булж" буй улс төрчдийг 24tsag.mn онцолж байна. Дашрамд дуулгахад, бэлэг тараасан үйлдлийг шүүмжилж "Иргэдийн саналыг эд, материалаар худалдаж авах башир арга, бохир улс төрөөсөө салах цаг ирсэн" гэх хүмүүс ч олон байна.

 

За ингээд бэлэг тараах үйл ажиллагааг хэн, хэн манлайлав гэдэгтэй танилцъя.

ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийн нэрийг бугуйн цагны нүүрэнд сийлж түүнийгээ сонгогчиддоо бэлэглэв. Парламентад танхай, үг хэллэгээрээ алдартай тэрбээр боловсон, соёлч үгтэй мэндчилгээний хамтаар тус цагаа иргэдэд тараажээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэчимэг: Өөрөө бол нэгж тараагаагүй гээд л тас гүрийгээд байгаа. Харин түүнтэй уулзсан уулзалтанд очсон тойргийнхон нь бүгд нэгж авчихсан гарч ирсэн гэдэг.

Өвөрмөц бэлэг: Янз бүрийн эд, зүйлс тарааж байсан түүх улс төрчдөд бий. Харин өөрийнхөө зурагтай бетон савыг бэлэглэнэ гэдэг бас л өвөрмөц бэлэг биш гэж үү. Энэ жилийн хамгийн өвөрмөц бэлгээр УИХ-ын гишүүн Д.Ганбатын хөрөгтэй төмөр бетоныг нэрлэе.

Хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Халуун сэтгэл" аяны хүрээнд нүүрс тарааж, буян үйлдэж буй нь энэ. Эдийн засаг хямралтай иргэд түлэх түлшгүй байгааг тэрбээр маш сайн ашиглажээ. "Сайн эрхэм"

Тэрбээр мөн хийсэн ажлынхаа талаар бичсэн сэтгүүлийг шинэ жилийн бэлгийн хамтаар Чингэлтэйн айлуудад тараажээ. Сүүлийн хоёр өдөр Чингэлтэйнхныг азтай хүмүүс гэж дуудах болов.

Хэдхэн хоногийн өмнө Ардын намынхан гурил тараагаад аюул болов.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү бэлэг тараадгаараа алдартай нэгэн. Саяхан Дундговийн шинэ жил дээр 10 ширхэг нэг өрөө байр, 100 ширхэг таб, 2000 оюутанд сургалтын төлбөр гээд нэг тэрбум төгрөгийн бэлэгийг иргэдэд өгсөн байна. Тэрбээр дундговчуудыг шинэ жилээр ингэж том баярлуулдаг бол бусад цагт будаа, хармааны мөнгөөр тасалдаггүй аж. Цахим ертөнцөд "Б.Наранхүү гишүүн шиг өгч чадахгүй бол чацга царайлаад, шалчигнаад байж бай" гэдэг үг хүртэл гарсан байна.

Хонгор нутгийн зангарагтай ах Х.Баттулгын бэлэг нь хүртэл зангарагтай.

УИХ-д биеэ сойхоор зэхэж буй О.Магнай нүүрс тарааж буй нь зурагт үлджээ.

М.Зоригт сайдын шүүмжлэлт сельфи бүр сүүлдээ хүүхдүүдийг баярлуулахад хүргэсэн юм.Тэрбээр өөрийгөө дуурайн цасны малгай, шил өмсөн сельфи авахуулсан хүүхэд бүрт бэлэг тараасан нь энэ.

 

Сонгуулийн үеэр бэлэг тараах нь хориотой учир сонгуулиас өмнө тарааж эхэлсэн нь энэ бололтой. Цаашид ч олон сонирхолтой бэлэгээр бидэндээ бэлэг барих улс төрчид минь.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn