Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа ажлаа өгөх хүсэлтээ өгөв
2015/12/29
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо. Харин өдгөө тус байгууллагыг толгойлж буй З.Нарантуяа үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр УИХ-ын даргад хүргүүлжээ.
Тус хүсэлтэд, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” хэмээжээ.
УИХ 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр З.Нарантуяаг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсон бөгөөд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг аж. Харин Санхүүгийн зохицуулах хорооны даргыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, үүрэгт ажлаасаа чөлөөлүүлэхийг хүсэж өөрөө өргөдөл гаргасан тохиолдолд УИХ үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг байна.
Т.Буянаа
Зочин · 2015/12/30
ene hun shahaand orson baih zalhaa biz daramttai ajillah hetsuu oilgoj bn cheleelegdsen ner n tseber baigaa n no toi
Зочин · 2015/12/30
ed nar odoo yu hiih gej tiishee temuuleed ba ve medeej idej uuh l gej ter shuu dee
Зочин · 2015/12/29
Mongoloo geh setgeltei uls turchid haa yvnaa 76dotor bhgvi
Namchiragch · 2015/12/29
Neg jilin dotor SZH-g samarch suiruulchiheed songuuli nereer zugtaalaa yu.