Монголын мянга мянган сайхан бүсгүйчээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулдаг "Miss Mongolia" тэмцээн нь 10 дахь удаагаа зохион байгуулагдахаар болж оролцогчдоо бүртгэж эхэлжээ.

  Тэртээх 2004 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МҮОНТ гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд "Мисс Монголиа Холбоо" хамтран зохион байгуулагчаар нь ажиллаж байгаа аж. Түүнчлэн жил бүрийн "Miss Mongolia" тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болдог бөгөөд энэ жилийн ялагчдийн хувьд Тэргүүн мисс  Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Экваторын Гевнэй-д болох  “Miss World  tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх ажээ.

   Энэ жилийн “Miss Mongolia 2013” тэмцээний ялагчын оролцох "Miss International" тэмцээн нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог томоохон тэмцээн аж. Уг тэмцээнд олон улсын гоо үзэсгэлэн, энх тайвны элч нар хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнг эрхэмлэх төдийгүй, сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм.

   Ийнхүү гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөх “Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнд оролцогчид нь олон улсын миссийн тэмцээний жишиг 6 төрлөөр өрсөлдөх ажээ.Үүнд:
1.    Мисс Модель
2.    Мисс Фото
3.    Мисс Авъяас
4.    Мисс  Бикини
5.    Мисс Спорт
6.    Мисс Гүүдвил( оюунлаг, ухаалаг,тусч) миссүүдийг тус тус  шалгаруулдаг аж.

   “Miss Mongolia 2013”  тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах бөгөөд энэ жилийн тэмцээний онцлог нь хөдөө орон нутгаас охидыг шалгаруулан хамруулж байгаагаараа онцлог ажээ. Ийнхүү нийт бүртгүүлэн оролцож буй охидоос шилдэгийн шилдэг 20-н охид финалын шатанд шалгарч, телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх авч, төрөл тус бүрийн номаниацаар өрсөлдөж 2013 оны 09 сарын 11 ны өдөр болох эцсийн шалгаруулалтаар тус тусын өргөмжлөлт миссүүд тодрох гэнэ. Ийнхүү нэр хүндтэй дээрхи тэмцээнүүдэд 2013 онд эх орноо төлөөлөн оролцох албан ёсны оролцогчдыг шалгаруулах “Мисс Монголиа 2013” тэмцээний бүртгэл 2013 оны 08-р сарын 10-16 хооронд Улаанбаатар хотод МҮОНТ-ийн байранд, Дархан хотод 08-р сарын 13, Эрдэнэт хотод 08-р сарын 14-нд бүртгэх гэнэ.

    "Miss Mongolia 2013" тэмцээнд оролцогчид тавигдах шаардлага
1.    16-25 настай Монгол улсын иргэн байх
2.    165 см-ээс дээш өндөртэй
3.    Зохион байгуулах хорооны гишүүдийн ойрын хамаатан биш
4.    Харилцааны ур чадвар сайтай
5.    Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

Монгол улсынхаа гоо сайханы төлөөлөл болж дэлхий дахинд эх орноо сурталчлах хүсэл зорилготой охид бүсгүйчүүд та бүхнийг урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч: МҮОНТ
Хамтран зохион байгуулагч: "Мисс монголиа" холбоо