Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/116 “ Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” тушаалын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэнэ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүн, төв байрны албан хаагчдад шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн 12 дугаар сарын 31-ны орой нийтийг хамарсан баярын арга хэмжээ зохион байгуулах газруудад гамшгаас хамгаалах болон, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.