АНЭУ-ын Дубай хотноо байгуулсан ОюуТолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн төлөвлөгөө нь хууль бус, Монгол улсын эрх ашгаас урвасан гэж үзсэн тул УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичгийг санаачилж, өөрийн албан бланк дээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ. Уг өргөх бичигт 20 гишүүн гарын үсэг зурсан байна.