Монголдоо томоохонд тооцогдох “Модерн Номадс” сүлжээ ресторан нь Улаанбаатар, Дархан,Эрдэнэт хот болон Сэлэнгэ, Өмнөговь аймаг, ОХУ-ын Эрхүү, Улан-Үд хотуудад нийт 24 нэгж салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Монгол үндэсний уламжлалт хоолны амт, хэв маягийг гадаад, дотоодын зочдод таниулах зорилготой тус ресторан нь үйлчлүүлэгчийнхээ төлбөр тооцоон дээр мөнгө нэмэх, амт чанаргүй хоолоор үйлчилдэг гээд байсхийгээд шүүмжлэл дагуулдаг.

Өнгөрсөн 2014 оны 10 сард тус сүлжээ рестораны “Хаан гэр”-ийнхэн нэгэн үйлчлүүлэгчийнхээ тооцоон дээр төлбөр нэмж авсан нь ихээхэн шуугиан тарьсан.

Улмаар үйлчлүүлэгчийнхээ тооцон дээр 52200 төгрөг илүү авсан талаар үйлчлүүлэгч цахим ертөнцөд мэдээлж, тус рестораны “НО”-г баримттай нь харуулан илчилж байв. Үйлчлүүлэгч тухайн үедээ хэл ам хийж байж илүү бодуулсан мөнгөө авсан байдаг.

Тэгвэл саяхан нэгэн үйлчлүүлэгч тус сүлжээ рестораны үйлчилгээний талаар цахим хуудасаараа дамжуулан гомдол гаргажээ.

Үйлчлүүлэгч Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн урд талд байрлах “Номадс”-ын сүлжээ “BD” рестораныг сонгож борцтой хийцтэй цай, махны цуглуулага, Монгол хоолоо идэхээр захиалсан ч харамсалтай нь тэрхүү хоолоо идэж чадалгүй сэтгэл гонсгор үйлчлүүлээд гарчээ. Улмаар тус рестораныхан хоносон маягтай хатсан бууз, ямарч амтгүй цуйван, давс ихтэй цайгаар дайлжээ.

Үйлчлүүлэгч хоолны чанар, үйлчилгээний талаар гомдол мэдүүлсэн боловч “Номадс”-ынхан өөрсдийгөө өмөөрөн өөдөөс нь хэрүүл хийж үйлчлүүлэгчээ хөөх нь холгүй гаргасан гэнэ. Амт муутай чанаргүй хоолоор үйлчлүүлсэн үйлчлүүлэгч арга буюу тооцоогоо хийгээд гарсан талаар цахим хуудсааараа дамжуулан мэдэгджээ.

Энэ мэтчлэн тансаг сайхан хоолтой гэдгээрээ үйлчлүүлэгчдээ татаж байдаг “Модерн Номадс” сүлжээ рестораныхан ямарч амтгүй, порц багатай хоолоор үйлчлүүлэгчээ гомдоох болжээ.

Уг нь Монголдоо томоохонд тооцогдох “Модерн Номадс” ресторан нь бусад ресторануудтай харицуулахад үйлчилгээний хөлс нь өндөртөө ордог.

Тэр ч утгаараа үнийнхээ дүнд таарсан үйлчилгээг үзүүлэх ёстой баймаар. Ер нь зөвхөн “Модерн Номадс” гэлтгүй сүүлийн үеийн сүлжээ ресторанууд амт чанартай хоолтой гэдгээрээ үйлчлүүлэгчээ татах болсон. Гэвч тэр нь бодит байдалтай нийцэх нь ховор болж. Хариулт мөнгө, тооцоогоо нягтлаж шалгадаггүй хэнэггүй зан, гоё сайхан амттай хоол идэх гэсэн үйлчлүүлэгчид энэ мэтчлэн “хульхдуулах нигуур”-тай тул сонголтоо зөв хийхийг уриалж байна.

nomads

Доор 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр цахим хуудсаараа дамжуулан нийтлэсэн үйлчлүүлэгчийн баримт болон иргэдийн сэтгэгдэл…

nomads2

nomads3

Enerel Ganbat Nomads barr,restoran ni tootsoogoo nemj gargadag ni unen ym bn +15000

Munkhtsetseg Togootulga Deer bas heden cola nemsen bsan sain shalgsj bhar yum bnalee
ours ago · Like · 1

Odbayar Delgertsogt heinekhen nemsen deer ni 15000 nemdiin bnlee
4 hrs · Like

Jargalsaikhan Batjargal Sprit бас нэмээд бичсэн байсан ш дээ. ккк Heinekh, Sprit 2-oo хасуулчихаад ахиад гаргаж ирсэн бил нь энэ дээр байгаа 15000₮ нэмээд бичсэн билл гээд бодохгүй юу.
3 hrs · Like

Эх сурвалж: Факт.мн