Энэ амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш сондгой дугаараар хязгаарлахгүй. Энэ зохицуулалт ирэх долоо хоногийн бямба, ням гариг буюу энэ сарын 30, 31, мөн хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд үйлчилнэ.

Тодруулбал, энэ сарын 30, ирэх сарын 6-ны бямба гаригуудад улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны ням гаригуудад улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг өглөө 10:00-20:00 цагийн хооронд авто хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг Замын цагдаагийн газраас хийжээ. Мөн энэ удаад дугаарын хязгаарлалтын бүсэд Саппорогоос Геологийн лаборатори, Таван шар хүртэлх замыг ч оруулахаар болсон.

Учир нь сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд амралтын өдрөөр зах, худалдааны төвийг зорьсон иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Улмаар замын ачаалал ихэсдэг учраас ийнхүү зохицуулалтыг хийж байгаа юм.