Өдрийн өнгө

            Билгийн тооллын 12. Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 6 цагт мандан 20 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонины орд

Боломж сорьсон өдөр. Та өөртөө сэтгэл хангалуун бус байгаа тул гутралыг мэдэрнэ. Сэтгэл санааны байдлаас болж жирийн нэг тоглоомыг хүндээр хүлээж авна. Өнөөдөр ярихаасаа өмнө сайн бод. Нийгмийн үйл ажиллагаанд шинэ төслөө оруулж чадна . Философи эсвэл шашны уулзалтанд өөрийн санал бодлоо хэлэх боломж олдоно. Сайн дурын үйл ажиллагаанд бусдыгаа орохыг ятга, тэгвэл бүтнэ. Амьдрал тань шинээр эхэлж болзошгүй. Бусдын амьдралын хэв маягаас үүдэн зөрчилдөөн үүсэж магадгүй. Ганц бие хүмүүс шинэ хайртайгаа учирч болзошгүй.

Үхрийн орд

           Азтай одтой өдөр. Таны хувьд материаллаг байдлаа дээшлүүлэхэд онцгой сайн өдөр. Та ашиг орлогоо нэмэгдүүлэх зам дээр зогсож байна. Ажил хэрэг муугүй санасан бодсон бараг бүгд биелнэ. Харьцаагаа сайжруулах ажил хэргийн гэрээ хэлэлцээр байгуулах богино хугацааны таатай цаг үе ирж байна. Түрээсийн гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө худалдаж ав. Зээл ав. Гэхдээ ашиггүй зүйлст мөнгөө бүү үр.

Ихрийн орд

Хувирамтгай өдөр. Өөрийн зорилгоо зарим санаануудаасаа ялгаж салган анхаарал хандуулахыг хичээ. Сэтгэлийн шаналалд автахын оронд өөрийн бодол санаа мэдрэмжүүдээ тоочин бич. Эргэн тойрондоо өөрийгөө илэрхийлэн сонирхолтой байх нь илүү их эрч хүчийг бий болгоно. Таны эцэг эх санхүүгийн асуудалд тань туслахыг санал болгож магадгүй. Тэд таныг эргүүлэн өгнө гэж бодож байгаа ч, танд өгөх хүсэл алга. Гэхдээ тэдэнд шудрага ханд. Хуучин хувцсаараа шинэ зүйл хийх өер нэг сонирхол танд бий болно. Хэрэв та боломжтой гэж үзэж байгаа бол өөрийн хийсэн бараагаа борлуулахад бүү эргэлзээрэй.

Мэлхийн орд

            Харилцаа сайтай өдөр. Өнөөдөр нөхцөл байдлаа сайжруулахад тохиромжтой бөгөөд найз нөхдийн харилцаагаа засахад ч тохиромжтой. Таны өглөгч зан тань бусдад нөлөөлнө. Хэдий тийм ч та мэдээ мэдээлэл ихээр үзэх хэрэгтэй. Найз нөхөд болон хамт ажиллагчдаасаа юм уухыг урь. Бусдыг сонс. Та өрөвч сэтгэл гаргаж боломжоороо найзууддаа зээл өгөх хэрэгтэй. Хэрвээ та тэдэнд туслаж тэдний хүндрэл бэрхшээл айдсаас нь ярилцаж итгэл төрүүлвэл тэдэнд баяр хөөр маш сайхан мэдрэмж өгнө. Та ч бас бэрхшээлээ гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаарай. Эрүүл агаарт гарч спортоор хичээллэ.

Арслангийн орд

            Асуултаар дүүрэн өдөр. Хэтэрхий их бүү ажилла. Биеэ амрааж одоогийн байр сууриа эргэцүүлэн бод. Одоогийн явцдаа сэтгэл хангалуун байна уу? Илүү сайн хийж чадах ямар нэгэн юм байна уу? Эдгээр асуултууд үйл ажиллагаа, хэрэгцээгээ өөрчлөхөд тусална. Хайр сэтгэлийн харилцаа дэмжлэг болж, хань тань таны санаа бодлыг сайн сонсоно. Гэхдээ зохицол, тэнцвэрийг харилцан баримтлах хэрэгтэй. Юу ч хийсэн амиа бодохгүй байхыг хичээж, бусад хүмүүст асуудлаа шийдэхэд нь тусал.

Охины орд

Хувьсамтгай өдөр. Хамтын ажиллагаанууд тань сэтгэлийг чинь гонсойлгоно. Өнөөдөр дэлгүүрээс их хэмжээний худалдан авалт хийхээс сэргийлэх дахин нэг өдөр байх болно. Хэрвээ худалдан авалт хийвэл дансан дахь мөнгийг чинь юу ч үгүй хоослохоос гадна худалдаж авсан зүйлс чинь бусад зүйлтэй зохицохгүй нилээн удаан сэтгэлийг чинь тавгүйтүүлэх болно. Зарим нэгэн урам хугарсан байдал бага зэргийн зөрчилдөөн болон замбараагүй байдал өөрчлөлт хийх гэсэн оролдлогыг тань муугаар төгсгөж болзошгүй.

Жинлүүрийн орд

Хүлцэнгүй өдөр. Сайхан цагийн гариг цолмон яг одоо санаа зовох юмгүй нумын орд руу орж байна. Цолмон гаригийн шилжилтийн энэ үеэр өөрийгөө болон гэр орныхоо орчин тойронг гоёж гоодох нь тун чухал. Нүүрний арчилгаа, шавран маск, ароматик эмчилгээ, саун зэрэг нь бие махбодь сэтгэл, ухаан санаагаа цэвэрлэх, тайвшруулах сайхан арга зам байх болно. Хүүхдүүд харин гадаа наранд хэт халахаас туйлын болгоомжил.

Хилэнцийн орд

            Ихээхэн өөдрөг өдөр болно. Та өөрийгөө азтай хүн гэдгийг дахин мэдрэх болно. Шинэ танилуудтай болоход сайн. Таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс шинэ санаа бэлэглэж шинэ боломжуудыг харах нүдийг тань нээж өгөх болно. Өөртөө сонголт хийх цагийг гарга. Сайн амарч ажлаа эрч хүчтэйгээр эхлэ.

Нумын орд

Таамаглашгүй өдөр. Өнөөдөр бүгд таны хүссэнээр болохгүй. Хайртай хүн болон бизнесийн түнштэйгээ үүсгэсэн хэрүүл тэмцэл нэмэгдэх бөгөөд тэр үед таны гарт байгаа хүчийг та удаан барьж чадахгүй. Өөрийгөө бусдад буруугаар ойлгуулахгүйн тулд үүнийг зөвхөн хараад сууж байх нь дээр бөгөөд үйл хөдлөлөө хянаад тайвширсан үедээ ямар нэгэн шийдвэр гаргах нь зөв алхам болно. Гэр болон үнэ цэнэтэй зүйлээ сайн харж хандаарай. Эвдэрсэн цонх цоожоо засуулсан эсэхээ шалга.

Матарын орд

Хөгжөөнтэй өдөр. Гэр бүлийн баяр болж гэр бүлээрээ бүгд цуг байж урьдын дурсамжаа санаж өнгөрүүлнэ. Та хөөрхөн харагдахыг хүсч мөн бүх хүмүүс ая тухтай бол баяр хөөртэй байна. Хэдий тийм боловч амарч буй үедээ хэн нэгнийг бүү сана. Мөн хэзээ ч уулзаж байгаагүй хүнтэйгээ учирч дурлал бий болно. Үүнийг мэдэхээс өмнө сэтгэл хангалуун уулзалт таны сэтгэлийг хөөргөх болно. Ингэснээр шинээр мэндэлсэн хүүхэд таны гэр бүлд аз жаргал авчрах болно. Шинэ амьдрал эхэлж байна. Өөрийн төлөвлөгөөгөө гэр бүлийхэндээ хэлэхээс эмээнэ. Гэвч удалгүй энэ бүгдээс ангижирч эцэст нь та амрах болно.

Хумхын орд

Завгүй өдөр. Бүх л өдрийн турш та гэр орны ажилд дарагдаж өнгөрүүлнэ. Та энэ өдрийг тун завгүй өнгөрөөсөн тул ажлын дараагаар хамт олонтойгоо эсвэл гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Хөрөнгө мөнгөө хамаагүй зүйлд зарцуулж эрсдэлтэй байдалд өөрийгөө оруулах хэрэггүй юм.    

Загасны орд

            Азтай өдөр. Бүсгүйчүүдийн аз эерэг байдал авчирна. Спортын дэвжээнд хүч соривол танд таны хайртад болон хүүхдүүдэд таатай үйл явдал болно. Өөрийн сонирхолтой хоббигоо үргэлжлүүлвэл гэнэтийн жаргал ирэх магадлалтай. Асарч сувилах, санаа тавихад оролцохоо хойш нь тавь санаа амар байж завгүй ажилла. Ганцаардмал эрчүүд болзоонд явж эхэлнэ. Та итгэлгүй хуучирсан харилцаагаа сэргээж шинэчил.

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.