Интернетийн компаниудын талаарх иргэдийн гомдол тасрахгүй байна. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт “Юнивишн” маш өндөр үнэтэй бөгөөд интернэтийн хурд муу зэрэг нэлээд шүүмжлэлд өртсөн билээ. Юнителийн охин компани болох Юнивишн нь Монголд анх удаа Iptv, Интернэт, Суурин утсыг хослуулан, гурвалсан үйл­чилгээг нэвтрүүлэгч гэдгээрээ хэрэглэгчдийг татаж чадсан ч бизнес нь хөл дээрээ зогссоны дараагаар ийнхүү хэрэглэгчидийн эрх ашгийг бодохоо больсон юм.

Юнивишний нэр хүнд цахим ертөнцөөр “навс” унаж байх зуурт “Скай Медиа” компани овсгоотойгоор компанийхаа үнэгүй Пи-Арыг хийж, чамгүй хэрэглэгчийг татжээ. Гэхдээ тэд дахин шинэ тоног төхөөрөмж оруулж, ирэх нэрийдлээр хуучин хэрэглэгчидээ мөн л хохироож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл одоогоор айлуудад суурилуулсан байгаа төхөөрөмжнийх нь удирдлага амархан эвдэрдэг аж. Танай удирдлага амархан эвдэрчихээд байх юм. Хаанаас худалдаж авах вэ гэсэн хэрэглэгчийн асуултанд Скай Медиагийн оператор ингэж хариулжээ “Өмнө зарагдаж байсан төхөөрөмжийн удирдлага нөөц дууссан. Шинэ төхөөрөмж худалдаж авах хэрэгтэй. Шинэ төхөөрөмжийн үнэ 55 мянга” гэжээ.

Төхөөрөмжийн удирдлага эвдэрсэн тохиолдолд Скай медиаг ашиглах боломжгүй учир запас удирдлага байхгүйн төлөө хэрэглэгч дахин шинэ төхөөрөмж авах ёстой болох юм байна. Аливаа тоног төхөөрөмж, машин техник, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэж, худалдаалж буй компаниуд түүний сэлбэг болон дагалдах жижиг хэрэгслийг заавал үйлдвэрлэж, зөөж зах зээлд нийлүүлэх хууль дүрэм бий.

Уг нь өнгөрсөн жил Скай медиагийн удирдлага зарагдаж байсан ч өнөө жил ийнхүү “зарахгүй, байхгүй” хэмээн хэрэглэгчдийг зовоож байгаа юм байна. Тиймээс хямралын үед илүү ашиг олох арга мэх хайж, иргэдийг хохироож байж болзошгүй “Скай Медиа”-г Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох газрууд анхааралдаа авах биз ээ.

Н.Ганаа