УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ч.Хүрэлбаатар нарын дунд тун ширүүн маргаан өрнөлөө. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн асуудлыг хэлэлцэх үеэр Д.Ганхуяг гишүүн үг хэлэх гэсэн ч Ч.Хүрэлбаатар гишүүн үг хэлүүлэхгүй дундуур нь таслан микрофонгүй хашгирч эхэлсэн юм.

Үүнд нь бухимдсан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
“Ч.Хүрэлбаатар аа, чиний компани луйвар хийсэн шүү. Чи 15 сая долларыг 65 сая ам.доллар болгож байгаа шүү” хэмээв. Харин Ч.Хүрэлбаатар гишүүн чи наадхаа нотлоорой.

Шалгуулъя хэмээн бухимдаж эхэлсэн бөгөөд УИХ-ын дарга гишүүдийн микрофоныг хааж орхив. Харин эрхэм гишүүд маргаанаа чуулганы гаднах танхимд
үргэлжлүүлж заамдалцаж авсан бөгөөд бие биеэ долир, үмхий дөрвөдөөр нь дуудалцан нударга зөрүүлжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох