Он гарснаас хойш Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийг хамран мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчин гарчээ. Уг өвчин нь 2013 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бүртгэгдсэнээс хойш 2015 оны нэгдүгээр сард Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарч, өвчний тархалт газар авсаар ийнхүү таван аймгийн 24 суманд давхардсан тоогоор 47 удаагийн тохиолдол оношлогдож, 1431 малыг зааврын дагуу устгасан.

Он гарснаас хойш Сүхбаатар, Төв аймагт 19 мянган тун вакцин хүргэх ажлыг зохион байгуулсан байна. Одоогоор вакцины болон үйлдвэрлэх түүхий эдийн нөөц бүрэн дуусаад байгаа аж.

Хонины цэцэг өвчин нь эмчилгээ байхгүй бөгөөд хүнд халддаггүй, хонь, ямаанд халддаг ажээ. Илрэх шинж тэмдэн нь өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.

Т.Буянаа