УИХ-ын ээлжит сонгууль дөрвөн сар гаруйхны дараа болох гэж байна. Үүнтэй холбогдуулан хэн хаана ямар нам, эвслээс нэр дэвшихээр төлөвлөж буй тухай мэдээллийг бид цувралаар хүргэж буй билээ.

 

Энэ удаад анхдагчдын өлгий гэгддэг Булган аймагт буюу УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт хэн хэн нэр дэвшихээр горилж буй талаарх мэдээллийг хүргэе. Булган аймаг хэзээнээсээ "улаан тойрог" гэгддэг байсан бөгөөд МАН | хуучнаар МАХН|-д ээлтэй. 1992 онд МАН | хуучнаар МАХН|-аас нэр дэвшсэн доктор Ж.Болдбаатар, С.Гүндэнбал нар, 1996 онд МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвслээс нэр дэвшсэн доктор Д.Дашпүрэв, Я.Эрхэмбаяр нар, 2000 онд МАН | хуучнаар МАХН|-аас нэр дэвшсэн Л.Энэбиш, Ч.Раднаа, 2004 онд МАН | хуучнаар МАХН|-аас нэр дэвшсэн Ц.Цэнгэл, Ч.Раднаа, 2008 онд МАН | хуучнаар МАХН|-аас нэр дэвшсэн Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир, 2012 онд МАН-аас нэр дэвшсэн Ё.Отгонбаяр нар тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. УИХ-ын дарга Л.Энэбиш агсныг нас барсны дараах нөхөн сонгуульд мөн л МАН-аас нэр дэвшсэн Ч.Өвгөнхүү УИХ-д сонгогдсон байна.

 

Энэ жилийн хувьд АН-аас одоогийн засаг дарга Д.Эрдэнэбат нэр дэвшихээр нэгэнт шийдсэн бөгөөд "Буян"-гийн Жагаагийн төрсөн дүү, аймгийн МоАХ-ы дарга Б.Батсайхан мөн азаа үзэх сонирхолтой байгаа аж. Харин МАН-ын хувьд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Булган аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, UFC группийн ТУЗ-ын дарга О.Амартүвшин нарын нэгийг л сонгон, нэр дэвшүүлэх бололтой.

 

Үүнээс гадна УИХ-ын сонгуульд азаа үзэх сонирхолтой анхдагчид МАХН, МҮАН, ИЗНН-д ч цөөнгүй. Гэхдээ гол өрсөлдөөн аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат, шижигнэсэн залуу бизнесмэн О.Амартүвшин, УИХ- ын одоогийн төлөөлөл гишүүн Ё.Отгонбаяр нарын дунд болох нь сүүлийн үед хийсэн судалгаагаар харагдсан тухай эх сурвалжууд өгүүлж байна.

 

П.Мандах

http://www.sonin.mn