Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн үхэлд Б.Чойжилсүрэнгийн компани буруугүй болохыг Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан мэдээд байна уу
2016/01/29
Энэ сарын 16-нд ЦЕГ-аас Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийх үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү ингэж ярьсан “Талийгаачийн автомашинаас хоёр утас 0,5 гр “Сархад” архи, ундаа гэх мэт эд зүйлс гарсан. Архины шилэн дээрээс хоёр ширхэг гарын мөр олдсон байдаг... Тост Тосонбумбын нуруунд лиценз эзэмшигч компаниудыг бүгдийг нь эл хэрэгт холбогдуулан шалгаж, тайлбар мэдүүлэг авч байгаа” гэсэн юм.
Тэгвэл Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын хоёр зөвшөөрөлтэй 43153.96 га талбайг “Саудгоби коэл транс” буюу УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани эзэмшдэг юм байна. Харин нүүрсний хайгуулын 7 компани нийт 112681.08 га талбай эзэмшиж байгаа аж.
Харин алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрөлтэй 6511,71 га талбайг 3 өөр аж ахуйн нэгж авсан байгаа бөгөөд металын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг байгууллага эзэмшиж байгаа аж. Өөрөөр хэлбэл дээрх компаниуд Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшдэг бөгөөд нэг компани ашиглах бусад нь хайгуул хийх зөвшөөрөлтэй байгаа.
Ямартай ч талийгаачийн хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн дээрх компаниудаас тайлбар мэдүүлэг авч байгаа юм билээ. Гэвч Б.Чойжилсүрэн гишүүн “Манай компани талийгаачийн үхэлд буруугүй. Хэвлэлээр буруутан мэт мэдээлэл гаргалаа” хэмээн гомдолтой байгаагаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийж байсан билээ. “Эрс шинэчлэл хөдөлгөөн” хүртэл дараа нь мэдээлэл хийж, “Тосонбумбын нурууны ирвэс амьдардаг хэсэгт зургаан хятад эзэнтэй компани тусгай зөвшөөрөлтэй юм байна. Тэгэхээр талийгаачийн үхэлд Хятад компаниудыг буруутган шалгах хэрэгтэй. Б.Чойжилсүрэн гишүүний компани буруугүй гэж бодож байна. Ирвэс амьдардаг хэсгээс бүүр хол лицензтэй юм билээ” гэсэн. Харин Б.Чойжилсүрэн гишүүн би буруугүй, манайх хамаагүй гэж олон дахин мэдээлэл хийх нь онцгүй тул иргэний нийгмийн байгууллагаар санаагаа хэлүүлсэн байх гэж хардахад хүргэв.
Замын камерийн бичлэг, утасны бичлэг дэх хүний дуу, архины шил дээрх гарын хээ, олон удаагийн халдлага, талийгаачийг сүрдүүлэн утсаар ярьсан гар утасны дугаар, машинд гарсан гуталын улны мөр зэрэг олон баримт ил байхад хэрэг илэрдэггүй нь хамгийн сэжигтэй байгаа юм. Талийгаачийн ар гэрийнхэн болон ажлын хамт олон найз нөхөд ард түмэн Тостын нуруунд лиценз эзэмшдэг компаниудыг сэжиглэж байгаа ч эл хэрэг илэрсэн тохиолдолд хэний компани болоод хэн буруутай нь тогтоогдох учиртай.
Гэтэл Б.Чойжилсүрэн манайх буруугүй, хэвлэлээр бичигдсэнд гомдолтой байна хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байна. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс “Үндэслэлгүй нотолгоогүй, тавигдсан мэдээлэлд танай байгууллага ямар арга хэмжээ авсан бэ” гэсэн албан бичиг илгээжээ. Тэгэхээр Б.Чойжилсүрэнгийн компаныг талийгаачийн үхэлд буруугүй гэдгийг тус дүүргийн шүүх тогтоосон байж таарав уу. Хэрэв тийм бол Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэрэг илэрсэн байх ёстой. Илрээгүй нөхцөлд дээрх уул уурхайн компаниудын хэн нь буруутай, бас хэн нь буруугүй болох нь тогтоогдоогүй баймаар юм.
Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг 2015 оны нэгдүгээр сарын 13-ны шөнө тавдугаар сургуулийн ойролцоо баг өмссөн хүмүүс хүчээр машинд суулган авч явсан бөгөөд машинд оруулмагцаа толгойд нь уут углаж эзгүй газар аваачиж дарамталсан байдаг. Тэд хэлэхдээ “Хөдөө байхдаа том том юм ярьдаг бацаан байна лээ. Хотод, хөдөө ч бидний гараас мултрахгүй шүү” хэмээсэн аж. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагаас шалгасан ч “Хохирогчгүй” хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг юм билээ...
Н.Ганаа
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: Cityinfo.mn
Зочин · 2016/02/01
Ene ch zaxialagch mun l duu. Ers shinechlel xudulguun gej buluunii yas xayaj ugsun negniig dagaj sharvadag dulugnuud bna.
zochin · 2016/01/31
duugai hunii doodoh noiton gej ene muu huug yah gej alj bgaa yum bol irvesiig ni ustgah gej uu.ustgaad hayhad aih ayulgui nuursee uhna gej bodson baih daa.hereg heregsehgui bolgohod ene hunii barisan barilgaas 4-uruu bair baihad hangalttai gej bodohgui bna uu.mongold mungutei hun uhsen huniig ch amidruulj amidiig ni ch alj bolno gesen huuli uilchildeg yum bish uu.
Зочин · 2016/01/30
...хүмүүс нь том ногоон нүдтэй хачин хилтэй хүмүүс байсан тухай бодит хууч сонсож байсан тэр хүмүүс их харгис хүмүүс бн гэж ярьж билээ
Зочин · 2016/01/30
32 оны эсэргүү гэж нэрлэдэг хэлмэгдүүлэлтийн үер түүнийг дарахаар одоогийн Архангай ,Хөвсгөлийн заагаар ирж баривчилгаа явуулж бахэлмэгдүүлэлт хийсэн
Зочин · 2016/01/30
haa gazrin dorvoduud ih gai boloh yumdaa
Зочин · 2016/01/30
Zorigiin hereg shig um boloh vii mongotei garuudad hairtai shuu manaihan
Зочин · 2016/01/29
Ner usgui zuraggui bolohoor amnii zorgoor burtsgaah yumaa, Naad huniinuheld buruutai yum bol notolgootoi yum bicheech, hunii ner hunded arai l ih haldah yumaa, Mash olon hunii amidarliig abch yavaa mundag zaluu. Hotiin gishuud yu hiidgiin? Uvs aimagt bol mash ih zuil hiisen. Uvsiin ard tumen bas mednee Choijoogoo
1212 · 2016/01/29
Цагдаагийнхан болон мөрдөн байцаагчид ард түмэн итгэл өгч байна.Маш яаралтай энэ алуурчдыг олоод өгөөч гэж хүсье.Аав ээж нартай нь маш нягт ажиллаарай. Тэд нар бүхнийг мэдэж байгаа даа тэдний үгэнд ороорой Ажлаа заалгахгүй гэж хэлэх амархан Гэтэл ухаалаг хүү сэжүүрийг нэр усыг нь хэлсэн л байж таараадаа. Эх орон газар шороо ан амьтныхаа төлөө алуурчдын гарт алтан амиа хонь шиг номхон байж байгаад алууллаа шүү дээ Бодохоос өрөвдмөөр Дорлигжав прокурор Энх амгалан нар анхаарч олон эхийн. сэтгэлийг амраагаад өгөөч
Зочин · 2016/01/29
ajil mergejildee unench hun uuriinhuu amiig eguutgehgyu.hurdan ilruulj uguhiig husei.ers shinechlel hudulguuniihun boliochee.ta nar hend yulchilj nsmdaa sanhuujilt avahaar tohurch iim medegdel hiideg baunaa.tanau hudulguunii neriig sonsoj bsan.iim hulduu hej bodsongyu
Дөлгөөн · 2016/01/29
"Дөрвөд хүн хүн биш, Дөрвөн шийр мах биш" гэдгийг сүүүлийн үеийн хэрэг явдлууд маш тодорхой харуулж байгаа шүү дээ. Энэ Чойжилсүрэн хаа явсан газраа будлиан хутгаж байдаг "Увс хүн", "дөрвөд шаар" шүү.
Дөлгөөн · 2016/01/29
"Дөрвөд хүн хүн биш, Дөрвөн шийр мах биш" гэдгийг сүүүлийн үеийн хэрэг явдлууд маш тодорхой харуулж байгаа шүү дээ. Энэ Чойжилсүрэн хаа явсан газраа будлиан хутгаж байдаг "Увс хүн", "дөрвөд шаар" шүү.
Дөлгөөн · 2016/01/29
"Дөрвөд хүн хүн биш, Дөрвөн шийр мах биш" гэдгийг сүүүлийн үеийн хэрэг явдлууд маш тодорхой харуулж байгаа шүү дээ. Энэ Чойжилсүрэн хаа явсан газраа будлиан хутгаж байдаг "Увс хүн", "дөрвөд шаар" шүү.
Зочин · 2016/01/29
ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭЖ НЭГ ҮГ БАЙДАГ Л ЮМ ХАРЖ Л БАЙЯ ДАА МОНГОЛЫН ЦАГДАА ЭНЭ БАЙТУГАЙ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛДЭГ Л БАЙСАН ЮМ ОДОО ЯАДАГ ЮМ БОЛДОО ХӨӨРХИЙ
Зочин · 2016/01/29
Naad muu choijilsuren lalariig sain shalgaarai
Зочин · 2016/01/29