Монгол Улсын дотоод нууцтай холбоотой асуудлыг орчуулан Тайвань руу гаргаж, тагнуул хийж байсан гэх үндэслэлээр Д.Чинбаярт өнгөрсөн оны наймдугаар сард анхан шатны шүүхээс 22 жилийн ял оноосон билээ.

Тэгвэл түүнд холбогдох эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд түүний 22 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг 17.6 жилийн чанга дэглэмтэй хорих ял болгон бууруулсан байдаг.

Тэрбээр давж заалдан уг хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээр дөнгөж сая эхэллээ.

Өмнө нь эл хэргийг нэгдүгээр сарын 22-нд хэлэлцэх байсан ч хойшилуулж байсан юм.