БНХАУ хоёрдугаар сарын 07-11-ний өдрүүдэд хилээ хаахаар болжээ. Тодруулбал, энэ өдрүүдэд урд хөршийн Еэвэн сар тэмдэглэлт баяр болох юм байна.

Харин Монгол Улсын тухайд Цагаан сарын албан ёсны амралтын гурван өдөр буюу ирэх хоёрдугаар сарын 09-11-ний өдрүүдэд хилээ хаах юм.

Ийнхүү хоёр улсын уламжлалт баярын эхлэх өдрүүд зөрсөн ч хил нээх өдөр давхцаж, хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

Хил хаах үеэр төмөр замын боомтууд хэвийн ажиллана. Иймээс урд хөршийг зорих шаардлагатай иргэд дээрх хугацаанд галт тэргийг сонгон зорчих боломжтой.