Монгол Улсын дотоод нууцтай холбоотой асуудлыг орчуулан Тайвань руу гаргаж, тагнуул хийж байсан гэх үндэслэлээр Д.Чинбаярт өнгөрсөн оны наймдугаар сард анхан шатны шүүхээс 22 жилийн ял оноосон билээ.

Тэгвэл түүнд холбогдох эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд түүний 22 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг 17.6 жилийн чанга дэглэмтэй хорих ял болгон бууруулсан байдаг.

Өнөөдөр Д.Чинбаярыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өөрчилсөн Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 17 жил 6 сар хорих ялыг хэвээр үлдээлээ.