Бүсгүйчүүдийн гоо сайханд зориулсан мэргэжлийн зөвлөгөөг "VIDAL” салонтой хамтран цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа “Vidal” салоны nail artist Х.Наранцацралын "Хумсны арчилгаа" мөн "Үсээ хэрхэн хооллох" вэ сэдвээр Монгол Улсын Мастер Үсчин Даваасамбуугийн Одонгоо үзэсгэлэнт бүсгүйчүүддээ өөрийн үнэт зөвлөгөгөө хүргэсэн.

Тэгвэл энэ удаагийн дугаарт “Vidal” салоны Make up Artist Ука буюу Ц.Уянга "Гэрэл, Сүүдрээр өдөр тутмын нүүр будалтыг төгс болгох" сэдвээр зөвлөгөгөө хүргэж байна.

Тэрбээр өдөр тутмын нүүр будалтыг хийхдээ түрүүнд гэрэл сүүдрийн аргаар зөв төрхийг үүсгэж өө сэвгүй арьсыг тодруулна хамгийн чухал хэмээн онцоллоо.

 

 

Энгийн өдөр тутмын натурал будалтанд make up base-г тавихаасаа өмнө Primer-ээ хэрэглэнэ. Энэ нь өвөл, зуны улиралд арьсыг сайн хамгаалж өгдөг байна. Тухайлбал, нөсөө, сэвх, нүхжилт гээд хүний нүүрний арьсны гадаргууд үүсэх гадны нөлөөллөөс хамгаалдаг аж. Арьсыг хамгаалж мөн будалтыг удаан хугацаанд хадгалж өгдөг байна.

 

Primer-ийг бидний хамгийн их мэддэгээр бол Base гэж ярьдаг гэнэ. Primer дотроо олон янз бий. Нүхжилттэй арьсных, Улайлалттай буюу улаан хацартай, Өнгөө алдсан арьсыг сэргээж өгдөг гээд олон төрлийнх байдгаас зөвхөн өөрийн арьсандаа зориулж бүтээгдэхүүнээ мэдэж байвал нүүр будалтаа зөв хийж чадна гэсэн үг.

 

Үүнийхээ дараа Foundation /крем/-ээ тавина. Энэ нь дотроо өө даралттай, өө даралтгүй гээд байгаа. Мөн өнгө нь маш олон янз байдаг. Өөрийн арьсны өнгийн дагуу Foundation-ээ сонгох нь чухал. Ингэж байж нүүр будалд маань өө сэвгүй болж будаагүй юм шиг харагдана.

Манай бүсгүйчүүд ихэвчлэн Foundation сонгохдоо 21 номер, 23 номероосоо сонголтоо хийдэг. Ингэхдээ анхаарах зүйл бий. Тухайлбал, 21 номерын Foundation дотроо маш олон янзын туяатай байдаг. Цагаан арьстай хүн шаргал туяатай 21 номерын Foundation сонгочихвол өнгө нь нэлээн шаргалтаж харагдах болно. Тийм учраас арьсандаа тохируулж Foundation-ээ сонгох нь нэн чухал гэдгийг анхааруулав.

Өө дарагч хэрэглэх шаардлагатай нүүрэнд Foundation -нийхээ дээгүүр хөнгөн түрхэж өгнө. Өө дарагч нь дотроо мөн олон янз. Тухайлбал, өө дарагчийг тултал хийдэг буюу Full Coverage, Medium coverage, Mini coverage гэж гурван төрөл бий. Өө сэвгүй нүүрийг бүтээж байж төгс будалт хийж өгнө.

 

Арьсны өнгөө олж өө-гөө маш сайн дарж өгөх хэрэгтэй.

Гэрэл сүүдрээ тавина. Сүүлийн үед youtube-ээс болсон болоогүй бичлэг үзээд өөрийн нүүрэнд тохирохооргүй гэрэл, сүүдрийг дуурайж тавьдаг болжээ.

Уг нь гэрэл гэдэг маань нүүрнийг тодотгож өгөх хэсэг нь улам товойж харин сүүдэр нь цаашаа сүүдэрлэж өгдөг. Ингэж байж тухайн хүний нүүрийг зөв хэлбэрт оруулах зориулалттай. Тэгэхээр зөвхөн өөрийн нүүрний хэлбэрт тохируулан гэрэл, сүүдрээ тавьж сурах хэрэгтэй гэдгийг бүсгүйчүүддээ захилаа.

Хүний анатомын ясны дагуу зөв тавих нь чухал. Тухайлбал, Намхан духтай бол духны гэрлийг үсний зах хүртэл өгөх, Богино эрүүтэй байвал эрүүний гэрлийг доошоо өгнө. Мөн хацрыг өргөн, нарийн харагдуулах уу гэдгээсээ хамаарч гэрэл, сүүдэр маш олон янзын хэлбэрээр тавигддаг. Гэрэл, сүүдэр маань нүүрийг зөв хэлбэртэй харагдуулах зорилготой гэдгийг мартаж болохгүй шүү бүсгүйчүүд ээ.

 

Хамрын өндөрлөгөө Ихэнхи бүсгүйчүүд маань хамрын хоёр талаархх сүүдэр тавихаа л сайн мэддэг. Жишээлбэл, хамрын өндөрлөгөөг хийхдээ гэрлийн дээгүүр нь өгөхөд зарим нь өөрсдөө өндөрлөгдөж өгдөг. Өндөр хамартай хүмүүсийн хамрыг хэт өндөрлөх нь зохимжгүй, хамрын үзүүрийн жирх шиг тодруулчихсан тохиолдол байдаг.

Хамрын өндөрлөгөө нь хамрыг зөв хэлбэртэй харагдуулах зорилготой аж.

Үүнийг хүн болгонд хийх шаардлагагүй гэнэ шүү. Тухайлбал, Хамрын үзүүр хэт палбигар байвал үзүүр рүүгээ шөвгөр болгоно. Нармай хэсэг нь палбигар бол нармай хэсгээ хасч өгөх. Зөвхөн нуухан хэсэгт өгөх сүүдэр байна. Ингэхээрээ өөрөө үзүүрээрээ өндөр болчихдог. Сүүдэр гэдэг маань ерөөсөө хасалт гэсэн үг.

Тайзны биш өдөр тутмын будалт учраас багсаа бараг гарахгүй шахам бүдэг өнгөө авч багсаараа олон дахин түрхэж өгөх шаардлагатай. Шууд тод будалт хийхээсээ зайлсхийж гарах уу үгүй юу болгож өгөөд түүгээрээ олон дахин будах нь натурал будалтын гол давуу тал.

Бусад Artist-ууд өөр өөрсдийн гэсэн онцлогтойгоор нүүр будалтаа хийдэг. Тэгвэл Artist Ука "Будаагүй юм шиг будалтыг" илүүд үздэг гэдгээ онцолсон. Шинэ жилийн будалтыг ч мөн адил натурал будалтаар будсан хэрнээ будаагүй юм шиг харагдуулах төрхийг бүсгүйчүүддээ бүтээж өгдөг ажээ.

 

Хөмсөг Натурал будалтад хөмсгийг хайрцаглаж будахгүй гэдгийг анхааруулсан шүү. Хөмсөгт үсэн ширхэгийг үүсгэж будах хэрэгтэй.

Хөмсөгийг харандаагаар зурах уу, багсаар будах уу гээд олон сонголт бий. Тухайн хүний хөмсгөө дагаад янз бүрээр хийдэг. Тухайлбал, Шивээстэй хөмсөгтэй бол шивээснийхээ өнгийг өөрчилж дүүртгэлд өгөх зорилгоор хөмсөгний теннээр багсаар дүүргэлт хийнэ. Шивээсгүй, хэлбэргүй хөмсгийг зориултын харандаагаа ширхэг зурж хэлбэржүүлж өгнө.

 

Залуу харагдах хөмсөг нь өргөн бор өнгийн хөмсөг. Сүүлийн үед залуу харагдуулах нүүр будалтыг хийлгэх бүсгүйчүүд олон болсон. Өргөн хөмсөг зөөлөн өнгө. Хүний хөмсгийг цайвар будах нь зүйтэй.

Нүд, уруул, хөмсөг гээд бүгд гэрэл, сүүдэртэй. Хөмсгийг зурж өгөөд дараа нь гэрлээ тавина. Ингэхдээ хэт цагаан өнгө сонгохоос татгалзах хэрэгтэй. Арьсны өнгөөс арай жоохон цайвар өнгөөр тавина. Цав цагаан өнгөөр бол тавихгүй.

 

Хацрын энгэсэг буюу хацар ягааруулагч Хацрынхаа ясаар дээшээ улайлгаж өгч болохгүй. Хацрын яс нь доогуур сүүдэр ороод ирсэн тохиолдолд нүдний харалдаа хацрын дугуй хэсэгт үл ялиг туяаруулж ягаан бутруулах өгнө. Ингэхээр сүүдэртэйгээ уусаж хацрын тавилт харагдана.

 

Нүдний будалт Натурал будалт учраас хоёр өнгийн теннийг уусгаж будалтаа хийнэ. Зовхины урд хэсэгт гэрлийг заавал тавьж өгнө. Бор өнгөөр будахаараа нүдээ битүү тэр аяар нь бор болгодог нь буруу.

Нүдний урд хэсэгт цагаан өнгийн гэрэл тавина. Энэ нь будалтыг маш цэвэрхэн гаргаж өгөхөөс гадна тенн уусгалтыг тавьж өгнө.

Ерөөсөө л гэрэл сүүдрийн аргаар өдөр тутмын будалтаа хийж өгнө. Давхраатай, давхраагүй нүднээсээ хамаарч будалт өөрчлөгдөнө. Тухайлбал, Бүлцэндүү нүдтэй бол доошоо сүүдэртэй, зовхи руугаа гэрэлтэй уусгалтыг хийж өгнө гэсэн үг.

 

Нүдний гол чухал хэсэг нь нүдний доод зовхины дотор талыг будахдаа нүдийг цоглог, тод харагдуулж өгнө. Үүнийг заавал уусгаж будаж өгөх нь чухал. Дээд талтайгаа адил уусгаж будна.

 

Будаагүй юм шиг будалтын нууц нь

-Өө даралт

-Уусгалт /арьсныхаа өнгө рүү маш цэвэрхэн уусгаж өгөх /

-Хувь хүний дүр төрхийг тодруулж асааж өгөх гол зорилготой.

 

Контур: Нимгэн зовхинд маш нимгэн тавина. Нүдний хэлбэрийг өөрчилж нүдийг том харагдуулна. Хэлбэрийг өөрчилнө гэдэг нь нүд унжуу, загас нь хэлбэртэй байдгийг зөв хэлбэрт оруулж контураа тавих нь чухал.

 

 

Уруул: Монгол эмэгтэйчүүд өдөр тутамдаа нэлээн тод буддаг. Тод будгаар биш зөв техникээр өөрийгөө гоё харагдуулах хэрэгтэй. Өөрийн төрхөө хөөрхөн харагдуулахад суралцаасай гэж хүсдэг.

 

 

Ингээд энэ удаагийн өдөр тутмын натурал будалт маань дууслаа. Будсан ч будаагүй юм шиг өнгөлөг сайхан харагдаж байгаа биз дээ. Бүсгүйчүүдэд маань хэрэгтэй зөвлөгөө хүргэсэн Artist Укадаа баярлалаа.