Би 26 настай. Манай найз залуу жоохон ууна, тэрнээс нь ч болоод ч юм уу үе үе түр тар хийж салаал эргээд би дандаа уучлалт гуйж эвлэрдэг.

Гэтэл саяхан 3 сарын өмнө манай хүн гадуур хонож ирээд л надаас саллаа чи их залхмаар байна гээд л элдвээр хэлээд сална гээд гараад явсан. Тэгээд би ч тоохгүй орхихоор шийдэж байтал миний анхны хайр гэнэт л гарч ирээд бид 2 мессежлэж эхэлсэн юм. Хэсэг хугацааны дараа уулзахаар болж харилцаанд орчихсон.

Тэгсэн найз залуу маань надаас уучлалт гуйгаад л уйлж унжаад хүрээд ирэхээр нь нийлчихсэн. Бид 2-ын харилцаа тийм ч сайн байхгүй байна түүнийг хуурсан юм шиг санагдаад надад үнэхээр хэцүү байна. Анхны хайртайгаа унтсанаа яаж мартах вэ?