Хааяа нэг гэдэс, ходоодоо амрааж хөнгөхөн хэрнээ амттай хоол идэхийг хүсэх үе байдаг даа? Ялангуяа томоохон баяр ёслол, найз нарын аялал, зугаалга гээд их хэмжээгээр, хүнд хоол идсэний дараа ходоодоо амрааж, эслэг ихтэй, хөнгөхөн хоол идэж байвал сайн. Яг л тийм үед идэхэд тохиромжтой дан ногооны шөлнүүдийн жорыг хүргэж байна.

Ходоод гэдэс амраах, ногооны зутан шөл

 

1. Хайрсан талх, розмаринтай бууцайн шөл
Орц: 6 хүний порц
1. 2 аяга дөрвөлжилж хэрчсэн талх
2. 2 амны халбага ургамлын тос
3. 2 хумс сармис
4. 1 цайны халбага хатаасан розмарин
5. 1 амны халбага масло
6. 1 дундаж хэмжээтэй сонгино
7. ¼ цайны халбага давс
8. Хар, улаан перeц
9. 2 аяга жижиг дөрвөлжин болгон хэрчсэн төмс
10. 4 аяга ус хүсвэл тахианы махны шөл байж болно
11. 6 аяга бууцай эсвэл гишүүнэ (айраг)
12. Бага зэргийн цагаан гаа
2. Хийх дараалал:
Эхлээд шарах шүүгээгээ 200С дээр тавиад халаагаарай. Дөрвөлжилж хэрчсэн талхтайгаа тос, розмарин, сармистайгаа нийлүүлээд сайн холилдтол нь хутгаарай. Ингээд шарах шүүгээндээ хийж 12-15 минут буюу шажигнасан шаргал, өнгөтэй болтол нь шараарай.
Одоо маслаа хайруулын тавганд хийгээд дундаж гал дээр хайлуулна. Дээрээс нь сонгино, сармис, розмарин, давс, перец нэмээд 5 минут бага гал дээр хуураарай. Дараа нь төмсөө нэмж 3 минутын турш хуурна. 3 минут хуурсаныхаа дараа ус эсвэл шөлөө нэмж хийгээрэй. Галаа дунд зэрэг дээр нь тавиад төмсөө зөөлөртөл буюу ойролцоогоор 15 минутын турш буцалгана. Дараа нь бууцай эсвэл гишүүнээ нэмээд ойролцоогоор 10 минут буцалгаарай.
За ингээд бэлэн боллоо. Хэрвээ хүсвэл хөргөж байгаад цагаан гаатай блендэрт хийж хутган, шингэлж болно шүү. Эсвэл шууд таваглаад бэлдсэн цагаан гаанаасаа маш багыг хийгээд идсэн ч болно.
3. Лууван, алим, цагаан гааны шөл
Орц: 4 хүний порц
1. 3 амны халбага оливийн тос
2. 1 ширхэг сонгино
3. 1 хумс сармис
4. 2 амны халбага цагаан гаа
5. 1 ширхэг жижиг алим хальслаж, хэрчинэ
6. 4-5 аяга хальслаж, жижиглэн хэрчсэн лууван
7. 4 аяга ногооны шөл эсвэл ус
8. Давс, перец

4. Хийх дараалал:
Оливийн тосоо шөл хийх савандаа хийгээд дунд зэргийн гал дээр халаана. Дээрээс нь сонгиноо нэмээд 5 минут орчим шарна. Дараа нь цагаан гаа, сармисаа нэмээд анхилам үнэр гартал нь нэг орчим минут хуураарай. Хэрчиж бэлдсэн алим, луувангаа нэмээд 3 минутын турш хуурна. Галаа нэмээд шөлөө нэмээд буцалгаарай. Буцалмагц нь галаа эргүүлээд багасгаад алим, луувангаа зөөлөртөл буюу 30 минут буцалгаад авна. Шөлөө 10 минут амрааж орхиорой.

5. Хөргөсөн шөлөө блендэрт хийгээд жигд болтол нь холино. Бэлэн болсон шөлөө амсаж үзээд давс, перц, цагаан гаанаасаа хүссэнээрээ нэмээд л болох нь тэр. Хялбархан байгаа биз дээ? Сайхан хооллоорой.