Би 30 хүрч яваа эмэгтэй. Ангийн залуутайгаа уулздаг болоод их удаж байна. 2008 оноос хойш уулзаж байгаа юмаа. Нэг сүрхий хайр дурлал энэ тэр гэж сүйд болоогүй. Би тэр үед өөрөө сайн байгаад уулздаг байсан юм. Гэхдээ би түүнтэй сууна гэж боддог байсан ч тэр энэ тухай надад ганц удаа юу ч ярьдаггүй байсан.

Одоо бодоод байхад миний өөрт нь сайн байсан сэтгэлийг ашигладаг байсан гэдгийг ойлгосон. Сүүлийн 1 жил би энэ хүнд хандлага маань өөрчлөгдсөн. Би тэр хүнд сайн байхаа больсон. Өмнө нь тэнэг юм шиг согтуу дуудахаар нь гараад л уулздаг байлаа. Одоо бол уулзахаа болиод байгаа. Гэтэл тэр байнга согтуу залгаад ядаргаа болж байна. За тэгээд эрүүл үед залгахаар утсаа авахгүй. Эрүүл үед нь уулзаад ярилцаад бүр салъя гэж бодохоор тэр хүн өөрөө надаас бүр салахаас айгаад надтай уулзахгүй байгаа юм шиг санагдаад байна. Яавал дээр вэ зөвлөөч???