Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн ярилцлагаар энэ удаагийн 24 баримт үргэлжилж байна.


Баримт 1: Хоёр жил гаруй Засгийн газар толгойлж нэлээд шургуу ажилласан хүний хувьд үр дүн болон алдаа оноондоо сайтар дүгнэлт хийж Монгол Улсын маань цаашдын үсрэнгүй хөгжлийн гарц, шийдвэрлэх асуудлууд юу вэ гэдэг дээр нэлээд том багаар, шинжлэх ухаанч хандлага баримтлан ажиллаж байна.

Баримт 2: Би Ерөнхий сайдаас огцрохдоо нэг л зүйлд харамсаж байсан. Монгол төр тогтвортой, эвтэй байж гэмээн амин сүнс нь мөнх оршино гэдэг суурь зарчмыг олон хүнд ойлгуулж чадаагүйдээ харамсаж байсан. Харин олон шалтаг шалтгаан зохиож, тулгаж, гүтгэж, зүтгэж, хуйвалдаж огцрууллаа гэж харамсаж юм санаагүй.

Баримт 3: Бохир улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн явуургүй шунал, ганц нэг хүний аминч үзэл нийт Монголын ард түмний хөгжих замд гацаа болсныг ч хүмүүс мартаагүй.

Баримт 4: Монгол төр ахмад, дунд, залуу үеийнхээ уламжлалт хэлхээг бодлогын төвшинд баримталдагаа сэргээх хэрэгтэй. Ахмад үе нь зууралдалгүй чиглүүлж, дунд үе нь арьсаа хамгаалахгүй ачаагаа үүрч, залуу үе нь шүүмжлэгч бус сэтгэж зүтгэдэг болох ёстой юм.

Баримт 5: Ерөнхий сайд шиг Ерөнхий сайд байя гэж зүтгэсэн маань огцрох шалтгаан болсон. Ерөнхий сайд гэдэг нэг салбарын сайд биш.

Баримт 6: Эцсийн шийдвэрийг гаргадаг. Тэр шийдвэр Монгол оронд хэрэгтэй гэж үзвэл гадны нөлөөнд үл автан дотоод итгэл үнэмшлээр алхаа цохих ёстой. Бүх тоо мэдээллээ өмнөө тавьчихаад Монгол Улсад үнэхээр ашиггүй байхад аливаа нэг бүлэглэлийн дарамтад орж гудайвал өмнөх бүх үеийнхээ Ерөнхий сайд нарын өмнө буруутан болно биз дээ.

Баримт 7: Би Монгол Улсын Ерөнхий сайд байсан А.Амар, П.Гэндэнгийн хэмжээнд хүрэхгүй ч тэдний хэмжээнд ёс суртахуунтай, эх оронч явах юмсан гэж хичээж явдаг.



Баримт 8: Ер нь бол таныг Ерөнхий сайдаас огцорсон øàëòãààí гэвэл Оюутолгой төсөл дээр гаднын том компанийн гар хөл болоогүй гэж, Тавантолгойн асуудал дээр хэсэг бүлгийн эрх ашгийг нийт ард түмнийхээ эрх ашгийн дээр тавиагүй гэж, авлигын хөрс суурь болсон төсвийг эрүүлжүүлэн шинэчлэхээр тэмцсэн гэж, Ардчилсан намаа дараа, дараагийн сонгуулиудад ялуулахын тулд “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан гэж огцруулсан даа.



Баримт 9: Тавантолгой явж байсан уу, явж байсан. Монголын компани өөрөө олборлолт хийж байсан. Энэ дээр “Шинхуа”, “Пибоди” хоёрыг оруулаад “Эрдэнэс Тавантолгой”-той нийлээд гурван компани болгож өргөжүүлье гэсэн санаачилгыг гаргаад, бүр гардаад хийж байсан.


Баримт 10: Îгцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн. Ингээд л бөөн хэл ам эхэлж, тэр хэл ам нь өнөөдөр болтол шийдэгдээгүй л байна. Тиймээс энэ бол цаанаасаа бодлоготой хийгдсэн ажил гэдэг нь тодорхой болж байгаа юм.


Баримт 11: Бидний үед зургаан сая тонн нүүрс олборлож байсан, өнөөдөр дөрвөн сая тонн болж буурсан. Тэр хэл ам, хэрүүл тэмцэл олборлолтыг хоёр сая тонноор бууруулснаас өөр хожил байхгүй гэсэн үг.

Баримт 12: Ямар ч үед Засгийн газар тогтвортой байх ёстой. Нэг Засгийн газар огцорлоо гээд дараагийнх нь сайжрахгүй. Би Ерөнхий сайдаас огцрохдоо нэг л зүйлд харамсаж байсан.

Баримт 13: Ч.Сайханбилэгийн тэргүүлж байгаа Засгийн газарт би шүүмжлэлтэй ханддаг зүйлүүд бий. Хамгийн гол нь МАНАН байгуулж ихэнх цаг хугацааг нь юу ч хийлгэхгүй хорлож гацаасан сөрөг хүчнийхэн эргээд хор найруулаад огцруулна гээд зүтгээд байгаа нь зөв зарчим уу.

Баримт 14: МАН сүүлийн гурван жилийн дотор гурав дахь удаагаа Монгол Улсын Засгийн газрыг огцруулах ажиллагаа зохион байгуулж байна. Бид чинь улс төрийн өрсөлдөгч болохоос нэгнээ хорлодог, эх орноо золиосолдог, ирээдүйгээ үрэн таран хийх зорилготой нэгдэл биш биз дээ.

Баримт 15: Ардын нам өнгөрсөн зуунд ард түмнийхээ өмнө хүлээсэн олон үүргээ биелүүлснийг бүгд хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэр түүхийг өнөөгийнх шиг сэтгэлгээтэй удирдагчид бүтээгээгүй нь тодорхой.


Баримт 16:Улс орноо хорлож улс төрийн өрсөлдөөн хийдэг цөөхөн явцуу удирдлагаасаа салах цаг нь болсон гэдгийг Ардын нам ойлгох хэрэгтэй. Том сандал мөрөөдсөн, том ивээлд багтсан удирдлагад намынх нь ирээдүй байтугай улс орны язгуур эрх ашиг ч хамаагүй байгаа нь харамсалтай байна даа.



Баримт 17: Манай нам байгуулагдсан цагаасаа хуйвалдаж үгсэж шийдвэр гаргадаггүй зарчимтай. Үзэл бодол зөрөлдсөн тохиолдолд илээр мэтгэлцэж зөвлөөд олонхийнхоо шийдвэрийг дагадаг. Энэ зарчмыг би намын даргаар зургаан жил ажиллахдаа хатуу баримталсан.

Баримт 18: Би түүнийг анх Ерөнхий сайд болоход нь зөвлөж байсан үгээ өнөөдөр ч хэлмээр байна. Өөрийнхөөрөө бай гэж... Түүх түүнийг яаж, яах гэж Ерөнхий сайд болсныг нь биш юу хийж бүтээснээр нь дурсана. Товчхондоо бол Ардчилсан нам засгаа огцруулахгүй аваад үлдэж болдгийг бүгд харлаа.

Баримт 19: Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгож болохгүй гэсэн нь манай намд буруу жишиг тогтох гээд байсантай холбоотой. Засгийн газраа нөгөөдүүлтэй нийлж огцруулсан хүн өөрөө Ерөнхий сайд болно гэдэг ямар ч ёс зүйд таарахгүй зүйл. Манай намын үнэт зүйл, зарчимд халдсан үйлдэл.


Баримт 20: Намайг манай Э.Бат-Үүл нарын нөхөд маань бараг л ардчиллаас урвасан урвагч гэж цоллож байсан. Н.Энхбаяр гэдэг хүнтэй юм ярилаа гэж буруутгасан. Би Н.Энхбаяр гэдэг хүнтэй огт юм яриагүй. Харин “Шударга ёс” эвсэлтэй л ярьсан. Тэр намын дарга тухайн үед хэн ч байсан нөгөө талд суугаад гарын үсэг зурах л байсан.

Баримт 21: Миний хувьд МАНАН байгуулахын эсрэг хатуу байр суурьтай байсан хүн гэнэт МАНАН-гийн Засгийн газар байгуулъя гэж журмын нөхөддөө уриалах уу. Зарчим, ёс суртахууны хувьд тийм асуудал байж болохгүй учир намын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.

Баримт 22: Ардчилсан намын хувьд Х.Тэмүүжингүйгээр, Н.Бат-баяргүйгээр, Ч.Сайханбилэг-гүйгээр, магадгүй “Женко”-гүйгээр сэтгэхгүй нь үнэн. Намайг намын дарга хийж байсан зургаан жилд фракц гэдэг ойлголт л лав байгаагүй. “Монгол хүн 2020” хөтөлбөр ч, шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлууд ч дандаа олон толгой оролцож, оюун санаагаа уралдуулж бүтээсэн ажлууд.

Баримт 23 : Н.Энхбаярын Засгийн газрыг бол газар хувьчилснаар нь, С.Баярын Засгийн газрыг “Атрын III” аянаар нь, Оюутолгойн гэрээг байгуулснаар нь бүгд л санаж байгаа. Зөв, буруу нь дараагийн асуудал. М.Энхболд юу хийснийг би санахгүй байна. Харин шинэчлэлийн Засгийн газар бол хийсэн юмтай, бүтээсэн ажилтай. Зам, найман хувийн зээл, бүтээн байгуулалт, ажлын байр гээд хэлж чадна.

Баримт 24: Үлдэж байгаа хугацаанд зөв ажиллаж чадвал Ардчилсан нам 2016 оны сонгуульд багаараа ялах боломжтой. АН Засаг дарга íàðàà нутагт нь УИХ-д нэр дэвшүүлэх хэрэгтэй.

24tsag.mn