Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг энэ сарын 19-ний өдөр баривчилжээ.
 
Түүнийг ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас "Химон констракшин" ХХК-д өгч, ямар ч тендергүй барилга бариулсан. Мөн 20 байрны үнэнд 1,3 тэрбум төгрөг сургуулиас нэмж шилжүүлсэн.
 
Үүнээс 16 байр авсан хэдий ч ойр тойрны цөөн хүмүүст хуваарилан багш ажилтнуудын дургүйцлийг төрүүлсэн байна. Мөн дөрвөн орон сууцыг хэн авсан нь тодорхойгүй байгаа аж.
 
Сургуулийн мөнгөөр бариулсан орон сууцанд Б.Бямбаагийн хүү Б.Бүрэнбаатар, жолооч Б.Болдбаатар, Шадар сайд Д.Тэрбишдагвын охин Т.Одсүрэн, Су.Батболдын садан төрөл болох Баясгалан нар орсноос гадна сургуулийн ерөнхий санхүүч Янжмаа гурван өрөө байр, гараашийн хамт авчээ.
 
ХААИС-ийн ректор асан Б.Бямбаагийн албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө идсэн гэх асуудалд проректор асан н.Амарсайхан, ерөнхий санхүүчээр ажиллаж байсан Д.Янжмаа нар мэдүүлэг өгч байгаа аж.
 
Эх сурвалж: