Дуулиан шуугиантайхан Цагаан сарын өмнө хаалтаа хийсэн чуулган ирэх нэг дэх өдөр үүдээ нээх нь. Хэлэлцэх ёстой асуудал, батлах ёстой хуулиа бүрэн баталж амжаагүй гэх чуулганд ээлжит бус зарлана гэдгээ Их хурлын дарга З.Энхболд хэлж байсан.

Тэрээр хэлсэндээ хүрч, ирэх даваа гарагт ээлжит бус чуулганыг зарлаж магадгүй нь. Харин үлдсэн 30 гаруй хуулийн төсөл, хэлэлцэх асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэж болно хэмээн мэдэгдсэн МАН-ынхан ирэх бол уу. Сонгуулийн сураг ойртож буй энэ үед их хурлын дарга хийх ёстой ажлаа нэр төртэй хийгээд буумаар байгаа ч, ангийн хүүхдүүд үгэнд нь орохгүй томоогүйтсэн тохиолдлууд нэлээдгүй гарсан удаатай. Ямартай ч, ирэх даваа гарагт улс төр дахин бужигнаж мэдэх нь.

newscom.mn