Таныг дэмжиж,ХҮНд таныг орохыг дэмжиж байсан нэгэн гишүүн байна

Бидэнд мэргэжил, боловсрол байна. Танд дэмждэг ард иргэд байна гэж найдаж байлаа

Өнөөдөр тэрхүү хүлээлт маань бараг үгүй болж дууслаа

 

Яагаад?

 

Та ХҮН- орж ирээд юу болов?

1. Худал хуурамг нь илрэв

2. Цагаан сарын битүүний өдөр намын залуучуудаа хоёр хуваалаа

3. 11-ны орой асуудлаа шийдтэл золгохгүй гэчихээд 12-ны өглөө нь золгож хууль бусаар өөрийгөө ЕНБД гэж зарласан Одонтуяа даргыг баталгаажуулах гэж оролдов

4. Намын Дүрэм зөриж, Хариуцлагын Ерөнхий Хорооны гишүүдийг чөлөөлсөн бичиг дээр гарын үсэг зурж, дүрмээ уландаа гишгэдэгээ харуулав

Танд ҮНЭН, хэлсэндээ хүрдэг ЗА байна уу

Ингэх тусам таны ерөнхийлөгч болох хүсэл тань танаас холдсоор байгааг зөвлөх хүн таны эргэн тойронд алга уу

Таны амьдралыг хараад байхад танд худал хуурмаг их байна .Тэмцэл их байна.Та тэмцэлд дуртай ,тэмцэлдүүлэх дуртай бололтой.Та зөвхөн таныг магтдаг,шүүмжилдэггүй эсвэл шүүмжлэх чадваргүй хүмүүсээр өөрийгөө тойруулах дуртай бололтой.Та олон хүний сэтгэл, ухааныг нэгтгэж, эв нэгдэлийг хамгаалж сураагүй бололтой.

Намынхаа залуучуудын эв нэгдлийг хангаж чадахгүй байгаа хүн жинхэнэ лидер мөн үү?

Ингэж намаа хувааж байгаа хүн Ерөнхийлөгч болж болох уу

Хэрэв та Ерөнхийлөгч болвол ард түмнээ 2 хуваах биш байгаа даа? гэж санаа зовж эхэллээ.Иргэний дайн гарах вий гэж санаа зовж эхэллээ.

Та олон жил хөдөлмөрлөж бүтээсэн тэмцэгч имиж байгаа

Харин танд БИД хэрэггүй бололтой.

Та БИЕ даагаад өөрийнхөө замаар явсан нь дээргүй юу?

Та өөрийнхөө тэмцэлийн арга барилаараа Улсаа хөгжүүлнэ үү!

БИД таны улс төрийн ,тэмцлийн ажлын арга барилд дасахгүй байна.

БИД өөрсдийнхөөрөө инженерийн , мэргэжилтний арга барилаараа Улсаа хөгжүүлье.

БИДний байгуулсан намыг битгий эвдээчээ!

 

ХҮНдээдГэсэн,Намын гишүүн Ө.Мөнхбат