УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 15-26-ны хооронд зарлаад байна. Арав гаруй хоног үргэлжлэх энэ удаагийн ээлжит бус чуулганаар намрын чуулганаар эцэслэж чадаагүй асуудлыг хэлэлцэх юм. Үүнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай багтаж буй.

УИХ-ын төвшинд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх эсэх асуудал маргаан дагуулан намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй тул ээлжит бус чуулганаар уг асуудлыг эцэслэн шийдэхээр болжээ.

Гол маргаан УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дунд өрнөж буй.

Гол маргаан УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дунд өрнөж буй. Сөрөг хүчний зүгээс “Эрх баригч хүчин хууль зөрчин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанааг чөлөөлөх гэж байна” гэсэн тайлбар хийж буй бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс “Хууль эрх зүйн хүрээнд УИХ асуудлыг хэлэлцэж байгаа” гэдгээ мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн хуулийн зөвлөхөөрөө дамжуулж өнгөрсөн зургадугаар сард Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянах шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Цэц нь шүүх эрх мэдлийн байгууллага байх бөгөөд Цэцийн гишүүний насны дээд босго 70 байх заалтыг төсөлд тусгасан. Гэвч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин уг хуулийн өөр нэгэн төслийг өргөн барьсан бөгөөд Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн энэ арав хоногт Цэцийн асуудлыг УИХ-аар бүрэн шийдүүлэхээр болжээ. Уг хуулийн төслөөр бол Цэцийн гишүүд Хөдөлмөрийн тухай хуульд заасан насны босгоор тэтгэвэрт гарах юм. Харин өөрийн хүсэлтээр таван жил ажиллаж болох ажээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн өргөн барьсан хуулийг төслийг батлах юм бол 48 настай Цэцийн гишүүн Д.Ганзоригоос бусад найман гишүүнийг эргүүлэн татах болж байгаа юм.

Х.Тэмүүжингийн өргөн барьсан хуулийг төслийг батлах юм бол 48 настай Цэцийн гишүүн Д.Ганзоригоос бусад найман гишүүнийг эргүүлэн татах болж байгаа юм.

УИХ дахь намын бүлгүүдийн төвшинд хамгийн их маргаан дагуулж байгаа энэ асуудалд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдийн кноп Цэцийн гишүүнийг чөлөөлөх эсэх асуудалд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх ажээ. Уг асуудал хэрхэн шийдэгдэхийг угтаж буй арав хоногийн УИХ-ын ээлжит бус чуулганаас харах л үлдэж байна.

Т.Буянаа