Сайн байцгаан уу? Би өөрт тулаграад байгаа асуудлаараа зөвлөгөө авах гэсэн юмаа. Нөхөртэйгээ суугаад 8 жил болж байгаа ч ерөөсөө жирэмсэн болоогүй. Хэн нэгэнд нь асуудал байгаа юм болов уу гэж бодоод үзүүлэхээр зүгээр гэдэг. Хүүхэдтэй болох гэж байрлалаа сольж, хоолны дэглэм барьж, эмч, бөө, ламд үзүүлж, эм тан уусан. Тэгсэн ч жирэмсэн болоогүй. Ингэж хичээх тусам жирэмсэн болоогүй болохоор хэн хэн нь сэтгэлээр ахин дахин унаж, хүүхэд харахаар сүүлдээ би хямардаг болсон. Жирэмсэн болохгүй ядаж байхад нөхөр ч гэсэн хөндийрөөд ч байх шиг, оройтох болсон.

Тэгээд л ажлынхаа залуутай нэг л мэдэхэд явалддаг болчихсон. Ядаж л нөхрийн дутуу үлдээсэн хайр халамж, энхрийллийг тэр хүн өгч байсан болохоор дассан. Анхандаа нөхөртөө баригдахгүй байх юмсан гэж бодож байсан. Одоо жирэмсэн болсон болохоор нөхрөөсөө нуухгүй байхаар шийдсэн.

Гэхдээ энэ олон жил ханилчихаад хаяад явах гэхээр амьдралаа алдаад архичин болчих юм болов уу ч гэж бодоод хаяаад явж чадахгүй юм. Өөрийнх нь хүүхэд гэж хэлэх гэхээр насаар нь хуурах болчихоод байдаг. Ямар ч байсан энэ хүүхдийг авхуулахгүй. Яах учраа олохгүй байнаа.

Яавал дээр вэ?